Шууд Chart

ABU-н 62 дугаар Ерөнхий Ассамблей: Техникийн хорооны хурлаар үргэлжилж байна

2025-09-11 13:51:58

Ази, Номхон далайн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбооны 62 дугаар Ерөнхий Ассамблей Техникийн хорооны хурлаар үргэлжилж байна.

Хурлын эхэнд Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбооны Техникийн хорооны дарга Масаши Камей мэндчилгээ дэвшүүлж, Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ахмед Надим үг хэллээ.

Мөн Техникийн хорооны 2025 оны үйл ажиллагааны илтгэгчдийн цагийг товлож, ABU Технологийн үйл ажиллагааны тайланг сонслоо.

Үргэлжлээд Хятадын Үндэсний Радио телевизийн Шинжлэх ухааны академийн дэд захирал Жан Вэй, Хонгконгийн Үндэсний Телевизийн Инженерийн албаны дарга Чи Вах Леунг болон Япон улсын NHK-ийн ахлах менежер Масаши Камей нар илтгэлээ хэлэлцүүлж байна.


ABU-н 62 дугаар Ерөнхий Ассамблей: Техникийн хорооны хурлаар үргэлжилж байна  
Үзсэн: 150 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй