Шууд Chart

Ерөнхий боловсролын сургуульд жишиг гар угаах орчин бий болгоно

2025-09-11 10:50:29

“Гараа угааж эрүүл байя”, “Хүүхдийн зам тээврийн ослыг тэглэе” нийгэмд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг дэмжих, хүүхэд бхгачууд, өсвөр үеийнхний, мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд шаардлагатай харилцан хамтын ажиллагааг тодорхойлж хөгжүүлэх зорилгоор “Санамж бичиг”-т Боловсролын ерөнхий газар, “Монос Косметик” ХХК-тай гарын үсэг зурлаа.

Тус санамж бичгийн хүрээнд:

Бага насны хүүхдүүдийн гарын ариун цэврийг сахиулах, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх энгийн дадал зуршлыг суулгах “Гараа угааж эрүүл байя” аяныг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллана.

Үүнд:

“Wash action” гар угаах зөвлөмжийг ерөнхий боловсролын сургуулиудын бага ангийн ариун цэврийн өрөө, анги танхимд байршуулах;

“Wash zone” гар угаах орчныг Нийслэлийн ерөнхий боловсролын 47 дугаар сургуульд бий болгож үндэсний хэмжээнд жишиг болгох, мэдээлэл, үйл ажиллагааг таниулан түгээхэд дэмжлэг үзүүлэх;

Бага ангийн суралцагчдын Эрүүл мэндийн хичээл дээр “Гараа хэрхэн зөв угаах заавар” видеог түгээх;

Төрийн өмчит хүүхдийн цэцэрлэгүүдийн эрхлэгч, арга зүйч, багш нарт нэгдсэн сургалт зохион байгуулж зөвлөмж өгөх, хэрэгжилтийг хангахад дэмжлэг үзүүлэх.

"Хүүхдийн зам тээврийн ослыг тэглэе” аяны хүрээнд эцэг эх, асран хамгаалагч нарт чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах хүрээнд:

Эцэг эх, асран хамгаалагч нарын хурлын үеэр нэгдсэн байдлаар цахим сургалт зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх;

Санитас брэндээс гаргасан “3ам тээврийн ослоос сэргийлэх зөвлөмж”, “Хүүхдээ сургууль, гэрийн хооронд аюулгүй зорчуулах, хэрхэн хүргэж өгөх” талаар агуулгыг түгээж хамтран ажиллана гэж Боловсролын ерөнхий газраас мэдээллээ.  


Ерөнхий боловсролын сургуульд жишиг гар угаах орчин бий болгоно  
Үзсэн: 121 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй