
“Эрсдэлгүй-эрүүл орчныг хамтдаа” уриан дор энэ бямба гарагт “Автомашингүй өдөр-2025” арга хэмжээг зохион байгуулна.
2025 оны есдүгээр сарын 13-ны өдөр зохион байгуулагдах "Автомашингүй өдөр 2025" арга хэмжээний үеэр төв замын хөдөлгөөнийг хаах тул нийтийн тээврийн 43 чиглэлийн 459 автобусны маршрутад 07:00-18:00 цагийн хооронд өөрчлөлт орно.
Тодруулбал, Энхтайвны өргөн чөлөө буюу төв замаар иргэдэд үйлчилдэг М1: Таван шар-Офицеруудын ордон чиглэлийн автобуснууд хойгуураа Их тойруу, Баянбүрдээр явж Баруун дөрвөн зам руу нийлнэ. Хойноос урагш чиглэлийн автобуснууд Баянбүрд, Их тойруугаар явж, Цагдаагийн гудамжаар буцаж эргэнэ. Их тойруугаар явдаг нийтийн тээврийн автобуснууд Сансрын тойрог хүртэл богино эргэлтээр явна.
Урдаас хойш чиглэлийн буюу Сүхбаатарын талбай чиглэлийн автобуснууд 120 мянгатаар буцаж эргэнэ. Зүүн дөрвөн замыг дайран өнгөрөх чиглэлийн автобуснууд Сансрын тойрог, Баянбүрд, Баруун дөрвөн зам гэсэн тойрог хөдөлгөөнөөр иргэдэд үйлчилнэ.
Харин Ч29Б: Вокзал-Зүүн дөрвөн зам, Ч71А: Дүнжингарав-МУБИС, Ч78: Сүхбаатарын талбай-Халдвартын эмнэлэг чиглэлийн автобус түр зогсоно. Бусад чиглэлийн автобус тухайн өдөр 18:00 цагаас авто замын хөдөлгөөн нээгдэхээр үндсэн маршрутаар үйлчилнэ.
"Автомашингүй өдөр" буюу бямба гарагт 43 чиглэлийн нийтийн тээврийн маршрутад өөрчлөлт орно | ||
Үзсэн: 146 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.