Шууд Chart

НДЕГ: Эмнэлгийн хуудас хянах ажлыг түргэн шуурхай болгох шинэчлэлийг эхлүүллээ

2025-09-11 09:58:10

Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж, жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудасны бичилт, олголтын баталгаажуулалтыг аймаг, дүүрэг харгалзахгүйгээр хянах цахим зохицуулалтыг нэвтрүүллээ.
 
Аймаг, дүүргийн хүн амын тооноос хамааран эмнэлгийн хуудасны бичилт, олголтын баталгаажуулалт хийх магадлагч эмчийн ачаалал харилцан адилгүй байдгаас шалтгаалан зарим тохиолдолд иргэд, даатгуулагчдад хүргэх нийгмийн даатгалын үйлчилгээ удаашрах, хүлээгдэл үүсэх зэрэг нөхцөл байдал бий болдог.
 
Иймд эмнэлгийн хуудас хянах процесст системийн шинэчлэл хийж, даатгуулагч, иргэд, харилцагч нарт ээлтэй үйлчилгээг түргэн шуурхай хүргэхийн тулд эмнэлгийн хуудасны бичилт, олголтын баталгаажуулалтыг аймаг, дүүрэг харгалзахгүйгээр хянан баталгаажуулдаг боллоо.
 
Ингэснээр иргэд, даатгуулагч, харилцагч нарт хүргэх үйлчилгээний чанар сайжрах нөгөө талдаа магадлагч эмч нарын ачааллыг тэнцвэржүүлэх нөхцөл бүрдэж байна гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.  

НДЕГ: Эмнэлгийн хуудас хянах ажлыг түргэн шуурхай болгох шинэчлэлийг эхлүүллээ  
Үзсэн: 143 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй