Шууд Chart

Өргөө амаржих газар Сөүлийн их сургуулийн хүүхдийн эмнэлэгтэй хамтын ажиллагаа эхлүүллээ

2025-09-11 09:42:55

Нийслэлийн Өргөө амаржих газрын дарга Н.Батсайхан, Нярайн тасгийн эрхлэгч Б.Өлзийхишиг нар БНСУ-ын Сөүлийн их сургуулийн Хүүхдийн эмнэлгийн захирал, Дутуу нярайн судалгааны төвийн захирал, Нярайн зөвлөх профессор Ким Хан Сүктэй хамтын ажиллагаа эхлүүлэх албан уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр Нярайн эрчимтийн тасаг, Хүүхдийн эрчимтийн тасаг, Ургийн клиник, Эрсдэлтэй жирэмсний тусламжийн тасаг, Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасаг болон амбулаторийн тасгуудын үйл ажиллагаатай танилцсан бөгөөд цаашид эх, нярайн тусламж үйлчилгээг сайжруулах чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.

Энэ нь дутуу нярайн тусламж үйлчилгээнд томоохон ахиц гарахад дөхөм болох алхам юм.

Энэ хамтын ажиллагааны хүрээнд Өргөө амаржих газрын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд БНСУ-д очиж суралцах, дадлага хийхээс гадна Сөүлийн Их сургуулийн туршлагатай баг Монгол Улсад ирж зөвлөх, сургах ажлыг зохион байгуулна гэж Нийслэлийн Өргөө амаржих газраас мэдээллээ. 


Өргөө амаржих газар Сөүлийн их сургуулийн хүүхдийн эмнэлэгтэй хамтын ажиллагаа эхлүүллээ  
Үзсэн: 128 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй