
Монголын бүх ард түмний зуны спортын ХVI наадмыг Баянхонгор аймаг энэ сарын 15-21-ний хугацаанд зохион байгуулна.
Тус наадмын бэлтгэл ажлын явцтай Биеийн тамир, спортын улсын хорооны ТЗУГ-ын дарга О.Баттулгаар ахлуулсан ажлын хэсэг танилцлаа.
Тус наадмыг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч, Баянхонгор аймгийн Засаг даргын зөвлөх М.Мөнгөнцэцэг, тус аймгийн БТСГ-ын дарга Б.Отгонбямба спортын тэмцээний 11 заал, хоёр танхимыг ажлын хэсгийнхэнд танилцуулж, зарим анхаарах асуудлаар санал солилцлоо.
Спортын 28 төрлөөр зохион байгуулах тус наадмын 17 төрөл нь Баянхонгор аймагт болно гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.
Монголын бүх ард түмний зуны спортын ХVI наадмын бэлтгэлийг хангаж байна | ||
Үзсэн: 119 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.