
Монгол Улс болон Оросын Холбооны Улсын хамтарсан цэргийн археологийн хайгуулын хамтарсан экспедиц Халх голын байлдааны талбарт 5 дахь өдрөө малтлага явуулж, амь үрэгдсэн баатруудын шарил болон тэсэрч дэлбэрэх зэвсгүүд, зэвсэглэл, цэргийн зориулалтай эд зүйлийг илрүүлсээр байна.
2025 оны тавдугаар сарын 17-ны өдрөөс хайгуулаа эхлүүлсэн хамтарсан экспедицийн хоёр дахь цуврааныхан малтлага хийж эд өлгийн зүйлийг илрүүлэхийн сацуу ОХУ-ын шинжээчид хээрийн нөхцөлд тохижуулсан лабораторид олдворуудыг нарийн судалж, хэн болох, хэний эд зүйл болохыг шинжлэх ажлыг явуулж байна.
Хамтарсан хайгуулын экспедицид үүрэг гүйцэтгэж буй зарим бүрэлдэхүүн тэмцэл ялалтын түүхийг өгүүлэх газруудад тохижилт үйлчилгээ хийж, өнгө үзэмжийг мөн сайжруулж байна. Хамтарсан хайгуулын багт мэргэжлийн шинжээчдээс гадна ҮБХИС-ийн сонсогч нар ажиллаж байна гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.
Хамтарсан хайгуулын экспедиц түүхийн баримтуудыг илрүүлсээр байна | ||
Үзсэн: 257 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.