
Монгол Улсын хэмжээнд 17 аймаг, 137 сумын нийт нутаг дэвсгэрийн 28.3 хувь буюу 443.3 км квадрат талбай тарваган тахлын байгалийн голомттой.
2005-2025 онд тарваган тахлын нийт 31 хүний өвчлөлийн тохиолдол буюу жилд дунджаар 1-2 тохиолдол бүртгэгдэж, нас баралт 35 хувьтай байсан. Тарваган тахлын хүний өвчлөлийн тохиолдол 2020 онд хамгийн олон буюу 6 тохиолдол батлагдаж нас баралт хамгийн өндөр байсан.
Хөвсгөл аймагт хамгийн сүүлд 2015 онд тарваган тахлын хүний өвчлөлийн 2 тохиолдол бүртгэгдсэнээс 1 тохиолдол нас барж, 1 тохиолдол эдгэрсэн.
Тарваган тахал нь хавар 4 дүгээр сараас идэвхжиж, 8-9 дүгээр сард оргил үедээ хүрч, 10 дугаар сарын дунд үеэс эхлэн намжмал байдалд ордог.
Тарваган тахал нянгаар үүсгэгддэг байгалийн голомтот, цочмог халдварт өвчин юм | ||
Үзсэн: 194 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.