Шууд Chart

Улаанбаатар хотын ногоон бүсийн 2169 га талбайгаас нийт 31 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ

2025-09-08 13:32:29

Нийслэлийн Засаг даргын “Ногоон бүсийн нийтийн их цэвэрлэгээ хийх” тухай 2025 оны А/1224 дугаар захирамжийн хүрээнд Улаанбаатар хотын ногоон бүсийн 2169 га талбайгаас нийт 31 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ.

Тодруулбал, их, дээд сургуулийн 350 оюутан, төрийн байгууллагын 205 албан хаагч 25 техник хэрэгсэлтэйгээр Хан-Уул дүүргийн Богдхан уул, Чингэлтэй дүүргийн Чингэлтэй хайрхан, Сүхбаатар дүүргийн Их Бага баян, Халзангийн даваа, Баянзүрх дүүргийн Гачуурт тосгоны Туул гол дагуух хог хаягдлыг цэвэрлэсэн юм.

Цэвэрлэгээний ажилд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Онцгой байдлын газар, Байгаль орчны газар, Экологийн цагдаагийн алба, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх, Хан-Уул дүүргийн тохижилт үйлчилгээний хэлтэс болон Монголын Оюутны холбооны төлөөлөл оролцлоо.


Улаанбаатар хотын ногоон бүсийн 2169 га талбайгаас нийт 31 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ  
Үзсэн: 155 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй