Шууд Chart

“Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус 24 цагаар үйлчилж байна

2025-09-05 09:42:06

“Чингис хаан” олон улсын нисэх буудал /ОУНБ/ руу олон улсын стандарт хангасан нийтийн тээврийн автобус 24 цагаар үйлчилж байна.

Үйлчилж буй чиглэл:

Х:19 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ)

Х:20 (5 шар-Чингис хаан ОУНБ)

ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ)

"Чингис хаан" ОУНБ руу үйлчлэх нийтийн тээврийн цагийн хуваарь, үнийн мэдээлэлттэй танилцана уу.

Х:19-Сүхбаатарын талбай, Төв цэнгэлдэх хүрээлэн, Яармагийн 1-р зогсоол, Буянт-Ухаа спорт цогцолбор, Чингис хаан ОУНБ чиглэлд том хүн 15000, хүүхэд 7000 төгрөгөөр зорчино.

"Чингис хаан" ОУНБ-д ирэх:

07:00, 08:00, 09:00, 09:30, 10:30, 11:00, 12:00, 13:00, 13:30, 14:30, 15:00, 16:00, 17:00, 17:30 18:30, 19:00, 20:00, 21:00, 21:30, 22:30,

Сүхбаатарын талбайд ирэх:

05:35, 09:10, 10:10, 11:10, 11:40, 12:40, 13:10, 14:10, 15:10, 15:40, 16:40, 17:10, 18:10, 19:10, 19:40, 20:40, 21:10, 22:10, 23:10, 23:40, 24:40

"Чингис хаан" ОУНБ -аас явах:

07:40, 08:40, 09:40, 10:10, 11:10, 11:40, 12:40 13:40, 14:10, 15:10, 15:40, 16:40, 17:40, 18:10, 19:10, 19:40, 20:40, 21:40 22:10, 23:10

Сүхбаатарын талбайгаас явах:

05:55, 06:30, 07:30, 08:00, 09:00, 09:30, 10:30, 11:30, 12:00, 13:00, 13:30, 14:30, 15:30, 16:00, 17:00, 17:30, 18:30, 19:30, 20:00, 21:00

Х: 20 5 шар-Буянт-Ухаа спорт цогцолбор, Архивын ерөнхий газар-Чингис хаан ОУНБ чиглэлд том хүн 10000, хүүхэд 5000 төгрөгөөр зорчино.

5 шар буудалд ирэх:

08:50, 12:10, 13:50, 15:30, 18:50, 22:10.

"Чингис хаан" ОУНБ-д ирэх:

07:00, 10:20, 13:40, 17:00, 22:20.

5 шар буудлаас явах:

05:50, 09:10, 12:30, 15:50, 19:10.

"Чингис хаан" ОУНБ-аас явах:

04:05, 07:40, 11:00, 14:20, 16:00, 17:40, 21:00.

ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15000, хүүхэд 7000 төгрөгөөр зорчино.

-Сүхбаатарын талбайгаас хөдлөх цаг: 22:00, 01:50,

-Чингис хаан ОУНБ-д ирэх цаг: 23:30, 03:20,

-Чингис хаан ОУНБ-аас хөдлөх цаг: 24:10,

-Сүхбаатарын талбайд ирэх цаг: 01:40, 05:35

Иргэн та бүх төрлийн картаар төлбөрөө төлж зорчих боломжтойгоос гадна UBCARD аппликейшнаас дээрх чиглэлээр үйлчлүүлэх автобусны суудлаа гурван хоногийн өмнөөс урьдчилан захиалах боломжтой гэж Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ. 


“Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус 24 цагаар үйлчилж байна  
Үзсэн: 154 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй