
Байгаль орчны хяналтын чиглэлээр 2025 оны наймдугаар сард 97 гомдол, мэдээллийг шалгаж 81 гомдол мэдээллийг шийдвэрлэж, 5 гомдолд зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж байна. Нэг хэргийг харьяалах чиглэлийн хяналтад, гэмт хэргийн шинжтэй 5 хэргийг цагдаагийн байгууллагад шилжүүллээ.
Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хүрээнд нийт 84 иргэн, аж ахуйн нэгжид 50.350.0 мянган төгрөгийн торгууль, 50 иргэн, аж ахуйн нэгжид 67.912.7 мянган төгрөгийн нөхөн төлбөр ноогдууллаа.
Гомдол мэдээллээс үзэхэд зохих зөвшөөрөлгүй амьтан агнасан, амьтны гаралтай түүхий эд худалдсан, цооног гаргасан, газрын хэвлийд дур мэдэн халдсан, ашигт малтмал эрэн хайсан, байгалийн ургамал түүж бэлтгэсэн, өнгөт чулуу түүсэн, хүрээлэн байгаа орчин бохирдуулсан, хог хаягдлыг зориулалтын бус газарт хаясан гэх зэрэг зөрчлүүд нийтлэг илэрч байна.
Гэмт хэргийн шинжтэй таван хэргийг цагдаагийн байгууллагад шилжүүлжээ | ||
Үзсэн: 156 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.