
Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын 2019 оны 41, “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын 2020 оны 46, “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын 2020 оны 47 дугаар тогтоолуудын хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр /2025.09.04/ хуралдлаа.
Хуралдааныг Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Ү.Амарбат удирдан чиглүүлсэн бөгөөд энэ үеэр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Ц.Уранчимэг “Байгалийн нөөц, дурсгалт газрын хилийн заагийг тогтоох тухай” асуудлын талаар танилцуулав.
Монгол Улсын Их Хурлын 2019 оны 41 дүгээр тогтоол, 2020 оны 46 дугаар тогтоолоор 17 газрыг байгалийн нөөц, хоёр газрыг байгалийн дурсгалт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад тус тус авсан. Дээрх 19 газрын хилийн заагийг тогтоосноор тусгай хамгаалалттай газар нутаг 1.4 хувиар нэмэгдэж, Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 20.6 хувь буюу 32.3 сая га талбайд хүрч, Улсын Их Хурлын тогтоолын хэрэгжилт 80 хувь хангагдана гэв.
Мөн нутгийн иргэдийн аж ахуй эрхлэх эрхийг хамгаалан, байгальд ээлтэй аж ахуй хөгжүүлэх, аялал жуулчлалаас орлогын эх үүсвэрээ нэмэгдүүлэх боломжийг хуулиар баталгаажуулахаас гадна цаг агаар хүндэрсэн нөхцөлд хууль, журмын дагуу отрын мал оруулан бэлчээрийн менежмент хийх, малчдын өвөлжөө, хаваржааны асуудлыг хуулиар шийдвэрлэх боломжтой болно гэлээ.
Хуралдаанд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Аж үйлдвэр, эрдэс баялгын яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын дарга, удирдлагууд оролцсон бөгөөд ажлын хэсгээс гаргасан холбогдох санал, дүгнэлтээ Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы хуралдаанд танилцуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Байгалийн нөөц, дурсгалт газрын хилийн заагийг тогтоох тухай асуудлаар ажлын хэсэг хуралдлаа | ||
Үзсэн: 168 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.