Шууд Chart

ЦЕГ: ЕБС-ийн сурагчид нэгнээ хутгалсан гэдэг нь худал

2025-09-04 09:15:41

"Баянзүрх дүүргийн дугаар хорооны … сургуулийн 7 дугаар ангийн 3 хүүхэд 5 дугаар ангийн 3 охины элэг, ходоод хэсэгт хутгалсан” гэх бичлэг энэ оны 9 дүгээр сарын 3-ны өдөр цахим орчинд нэр бүхий хаягаас нийтэлжээ. Эл мэдээллийг цагдаагийн байгууллага шалгасан байна.

Шалгалтаар тус цахим хуудсыг ашигладаг иргэн Б нь “.. гудамжинд явж байгаад хажуугаар зөрсөн хүмүүсээс сонссон юм. Тэгээд иргэдэд анхааруулах зорилгоор бичлэг хийж оруулсан” гэж мэдүүлжээ.

Тухайн асуудлын талаар ерөнхий боловсролын … дугаар сургуулийн захиргаанаас “Манай байгууллагад хүүхдүүд муудалцсан, хоорондоо зодолдож, хутгатай холбоотой асуудал гараагүй” гэж мэдэгдсэн байна. Тухайн иргэнийг нийтэд худал мэдээлэл тараасан гэх гомдол, мэдээллийн дагуу шалгалтыг үргэлжлүүлж буй аж.


ЦЕГ: ЕБС-ийн сурагчид нэгнээ хутгалсан гэдэг нь худал  
Үзсэн: 167 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй