Шууд Chart

Өвөл-Хаврын бэлчээрийн даац нутгийн 60 орчим хувьд хүрэлцээтэй байна

2025-09-04 09:12:00

Ус цаг уур судалгаа мэдээллийн хүрээлэнгээс Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу 2025-2026 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэлд үндэслэн багийн нутгаар тооцоолон гаргасан байна.

Зуншлагын байдал наймдугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 54 хувьд хэвийн, нутгийн 46 хувьд гантай болон гандуу байгаа бөгөөд бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл нийт нутгийн:

  • 39.8 хувь - бэлчээрийн нөөцтэй
  • 19. хувь - бэлчээр хүрэлцээтэй
  • 24.6 хувь - даац 1-3 дахин хэтэрсэн
  • 6.3 хувь -даац 3-5 дахин хэтэрсэн
  • 10.3 хувь - даац олон дахин хэтэрсэн байна.

Өөрөөр хэлбэл ирэх өвөл-хаврын бэлчээрийн даац нутгийн 60 орчим хувьд хүрэлцээтэй, 40 гаруй хувьд хэтэрч гарсан байна. Аймгийн дүнгээр авч үзвэл Баян-Өлгий, Увс, Ховдын ихэнх, Баянхонгор, Говь-Алтай, Төв, Сэлэнгэ, Дундговь, Өвөрхангай аймгийн зарим сумдын нутгаар даац олон дахин хэтэрч гарсан.

Тиймээс зуны турш гандуу болон гантай байсан бүс нутгуудад бэлчээрийн нөөц, хүрэлцээ муу, мал хангалттай тарга тэвээрэг авч чадаагүй тул эдгээр бүс нутгууд өвс, хадланг бэлчээрийн нөөц бүхий нутгаас бэлтгэж, нэмэгдэл тэжээлийг нөөцлөх, отор нүүдлийн зохион байгуулалт хийх, малаа эдийн засгийн эргэлтэд оруулж тоог бууруулах зэрэг арга хэмжээг эртнээс авч хэрэгжүүлэн өвөлжилт хаваржилтад бэлтгэх шаардлагатай байна.


Өвөл-Хаврын бэлчээрийн даац нутгийн 60 орчим хувьд хүрэлцээтэй байна  
Үзсэн: 162 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй