Шууд Chart

Зөвшөөрөлгүй барилгын ажил эхлүүлсэн зөрчлийг арилгуулж байна

2025-09-02 16:53:00

Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлах Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн зүүн урд талд зөвшөөрөлгүйгээр барилгын ажил эхлүүлсэн зөрчлийг арилгуулж байна.

Энэ хүрээнд НХШГ-ын дарга С.Энхбаяр болон холбогдох албаныхан тухайн байршилд ажиллалаа. 

Тодруулбал, дээрх байршилд “Юби роботикс” ХХК саарал ус ашиглах зориулалттай автомашин угаалгын газар байгуулахаар Үндэсний соёл, амралтын хүрээлэнтэй түрээсийн гэрээ байгуулжээ.

Тус компани барилгын ямар нэг зөвшөөрөлгүй, түрээсийн газартаа барилга барьж байсан зөрчлийг зогсоолоо. 


Нийслэлийн Хяналт шалгалтын газрын дарга С.Энхбаяр “Улаанбаатар хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах, зорчих нөхцөл бололцоог хангах үүднээс дагаж мөрдөж байгаа холбогдох стандартуудын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллаж байна.  Улсын байцаагч холбогдох бичиг баримтуудыг шалгахад энэ байгууламж нь барилгын ажлын даалгаваргүй, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөлгүй,  Барилгын хөгжлийн төвд зураг төслөө батлуулаагүй зэрэг зөрчилтэй байсан. Тиймээс бид албан шаардлага хүргүүлж, барилгын ажлыг зогсоолоо. Тус байгууллагад торгуулийн арга хэмжээ авч уг байгууламжийг богино хугацаанд буулгуулна. Улсын байцаагчийн заасан хугацаанд компани тус байгууламжийг буулгахгүй бол улсын зардлаар нурааж, гарсан хөрөнгийг зөрчил гаргасан этгээдээр төлүүлнэ.
Мөн Үндэсний соёл, амралтын хүрээлэн энэ газрыг амралт, зугаалгын цогцолборын зориулалтаар ашиглахаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас зөвшөөрөл авсан. Хотын төвийн А бүсэд зөвшөөрөлгүй барилга байгууламж бариулах эрх Үндэсний соёл амралтын хүрээлэнд байхгүй” гэдгийг хэллээ.


Зөвшөөрөлгүй барилгын ажил эхлүүлсэн зөрчлийг арилгуулж байна  
Үзсэн: 197 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй