Шууд Chart

Монгол Улсын 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт өгөх нийцлийн аудитыг эхлүүллээ

2025-09-02 14:51:43

Аудитаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг улсын хөгжлийн болон үндэсний аюулгүй байдлын бодлогод нийцүүлж боловсруулсан эсэх, төсвийн орлого нэмэгдүүлэх, зарлагыг бууруулах, төсвийн санхүүжилтийн үр ашгийг дээшлүүлэхэд чиглүүлж төлөвлөсөн эсэхэд дүгнэлт өгөхөд аудитын зорилго оршиж байгаа юм. 

Өнөөдөр Үндэсний аудитын газраас төсвийн ерөнхийлөн захирагчдын санхүү төсвийн асуудал эрхэлсэн удирдах албан тушаалтнуудыг оролцуулан төсвийн төсөлд дүгнэлт өгөх аудитын нээлтийг хийв. 

Аудитын нээлтэд Үндэсний аудитын газрын Санхүүгийн аудитын газрын захирал, тэргүүлэх аудитор Ц.Наранчимэг, Гүйцэтгэлийн аудитын газрын захирал, тэргүүлэх аудитор Д.Энхболд нар аудитын төлөвлөгөө, хөтөлбөрийг танилцуулж, аудитын явцад анхаарах шаардлагатай асуудлын талаарх мэдээллийг өглөө гэж Үндэсний аудитын газраас мэдээллээ.


Монгол Улсын 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт өгөх нийцлийн аудитыг эхлүүллээ  
Үзсэн: 175 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй