
Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж байгаа НҮБ-ын энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд Монгол Улсыг төлөөлөх хариуцлагатай үүргийг хүлээсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний 15 дугаар ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүний эхний ээлжийн бие бүрэлдэхүүн ажиллагааны газар орныг зорилоо.
Зэвсэгт хүчний Жанжин штабын орлогч дарга бригадын генерал Б.Баатар тэдэнд хандан хэлсэн үгэндээ, Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний 15 дугаар ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн ажиллагааны газар орныг зориход бэлэн болоод байна. Монгол Улсын Зэвсэгт хүчин 2012 оноос эхлэн тус ажиллагаанд цэргийн багаа илгээж байгаа бөгөөд энэхүү 13 жилийн хугацаанд нийт 14 ээлжийн цэргийн баг үүргээ нэр төртэй гүйцэтгэж, НҮБ болон олон улсад өөрийн улсын нэр хүндийг өндрөөр үнэлэгдэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн.
Та бүхэн ажиллагааны өмнөх бэлтгэл болон “Хааны эрэлд-2025” энхийг сахиулах ажиллагааны олон улсын хээрийн сургуулиар олж авсан мэдлэг, дадлага, ур чадвараа улам чамбайруулж ажиллагааны газар оронд өмнөх 14 дэх ээлжийн гаргасан амжилт, алдар хүндийг улам бататгаж, эх орон, ард түмнийхээ итгэлийг алдахгүй, өмнө тавьсан үүрэг, зорилго мадаггүй биелүүлнэ гэдэгт итгэлтэй байна хэмээн онцолсон юм.
Мөн тэрээр Монгол Улсын Зэвсэгт хүчний НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцох үүрэг, хувь нэмэр асар их байдгийг цаг ямагт санаж, эх орон, Зэвсэгт хүчнээсээ өгөгдсөн үүрэг, даалгаврыг монгол цэргийн ёсоор биелүүлээд ирэхийг захив.
15 дугаар ээлж энхийг сахиулахаар Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсыг зорилоо | ||
Үзсэн: 167 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.