
Энэ онд улс, нийслэл, дүүргийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр 43 сургууль, 67 цэцэрлэг, 22 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 7 спорт заал, нийт 139 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байна.
2025 оны урьдчилсан төлөвлөгөөгөөр нийт 14 сургууль, 19 цэцэрлэг, 11 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга ашиглалтад орох төлөвлөгөөтэй байна.
Үүнээс наймдугаар сарын байдлаар 5 сургууль, 10 цэцэрлэг, 6 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга ашиглалтад орлоо.
Нийслэл, дүүргийн төсөв, нийслэлийн орон нутгийн хөгжлийн сан, дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2025 онд нийт 177 сургууль, цэцэрлэгийн барилгын их засварыг хийж байна.
Нийслэлд 5 сургууль, 10 цэцэрлэг, 6 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орлоо | ||
Үзсэн: 126 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.