Шууд Chart

Канад улсын Саскачеваны их сургуультай жимс жимсгэний чиглэлээр хамтарч ажиллана

2025-09-01 12:21:08

Канад Улсын Гадаад хэргийн яамны санхүүжилттэй “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, даван туулахад орон нутгийн боломжийг нэмэгдүүлэх-Экко фарм” төслийн хүрээнд хамтын ажиллагааны уулзалт боллоо.

Канад улсын Саскачеваны их сургуулийн Ургамал судлалын тэнхимийн зөвлөх профессор, доктор Боб Борс, судлаач Анже Швара нар ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн М.Баянжаргал, Ургамал газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Н.Баярсүх, Эрдэмтэн нарийн бичгийн дарга Т.Атарсайхан, Жимс, чимэглэлийн ургамал судлалын секторын эрдэмтэн, судлаачидтай уулзав.

Уулзалтаар Ургамал Газар Тариалангийн Эрдэм Шинжилгээний Хүрээлэн /УГТЭШХ/-гийн жимс жимсгэний судалгааны талбайд ажиллаж, хүйтэнд тэсвэртэй жимсний сортуудыг Монгол орны нөхцөлд нутагшуулах боломжийг хэлэлцэв.

Мөн манай улсад хийгдсэн жимс, жимсгэний сортуудын туршилтын үр дүнд шинжилгээ хийж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо.

Түүнчлэн Төвийн бүсийн жимс, жимсгэний аж ахуй, үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзалт зохион байгууллаа.

Хамтын ажиллагааны хүрээнд Монгол орны уур амьсгалд тохирсон, хүйтэнд тэсвэртэй жимсний сортуудыг нутагшуулах, судалгаа шинжилгээг эрчимжүүлэх, үйлдвэрлэл эрхлэгчдийг шинэлэг шийдлээр дэмжих чиглэлд ажиллахаар талууд санал нэгдлээ гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ. 


Канад улсын Саскачеваны их сургуультай жимс жимсгэний чиглэлээр хамтарч ажиллана  
Үзсэн: 164 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй