
ЧД-ийн 14 дүгээр хороонд Эрт илрүүлэг, оношилгооны төв байгуулж буй. Тус төвийн барилга угсралтын ажил 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
Энэхүү төв ашиглалтад орсноор дүүргийн иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг чанартай, хүртээмжтэй үзүүлэх боломжтой болох юм.
Тус барилга нь нийт 1431.61 м.кв талбайтай, зоорьтой хоёр давхар бөгөөд барилгын дотор засал, гадна тохижилтын ажлуудыг хийж байна.
Бүтээн байгуулалтыг “Мон Хауз” ХХК гүйцэтгэж, захиалагчийн техник хяналтыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар хэрэгжүүлэн ажиллаж байна.
Эрт илрүүлэг, оношилгооны төвийн барилга угсралт 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна | ||
Үзсэн: 147 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.