
"Microsoft" компаниас мэдээлснээр Windows 10 үйлдлийн системийн албан ёсны шинэчлэлт, дэмжлэг 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдөр дуусах аж. Тэр цагаас хойш Windows 10-д аюулгүй байдлын шинэчлэлт, алдааны засвар болон техникийн тусламж олгохгүй болохыг тус компани онцолжээ.
Үйлдлийн системийг цаашид ашиглах боломжтой ч кибер халдлага, вирусийн эрсдэл нэмэгдэхийг мэргэжилтнүүд анхааруулж байна.
Иймд хэрэглэгчдэд дараах сонголтуудыг санал болгож байна. Үүнд:
- Windows 11 рүү шилжих: Шаардлага хангасан төхөөрөмжүүд үнэгүй шинэчлэх боломжтой.
- Extended Security Updates (ESU): Windows 11 рүү шилжих боломжгүй хэрэглэгчид жил бүрийн төлбөртэй ESU багц худалдан авч, аюулгүй байдлын шинэчлэлээ 2026 он хүртэл сунгах боломжтой. Үнэ нь нэг төхөөрөмжид ойролцоогоор 30 ам.доллар байна.
Харин байгууллагад зориулсан ESU үйлчилгээ илүү урт хугацаанд буюу 2028 он хүртэл үргэлжлэхээр төлөвлөгджээ.
Windows 10 нь олон жилийн турш хамгийн өргөн хэрэглэгддэг үйлдлийн систем байсан бол "Microsoft" хэрэглэгчдэд зориулан аюулгүй байдал, шинэчлэлийг хангахын тулд Windows 11 болон шинэ үеийн “Copilot+ PC” төхөөрөмжүүдийг түлхүү хөгжүүлж байна.
Эцэст нь, Windows 10 хэрэглэгчид ойрын хугацаанд үйлдлийн системээ шинэчлэх эсвэл ESU-д хамрагдах талаар шийдвэрээ гаргах шаардлагатай болж байна. Ингэснээр ирээдүйд аюулгүй байдал болон нийцлийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжтой юм.
Windows 10 хэрэглэгчдийн анхааралд! | ||
Үзсэн: 122 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.