
Нийслэлийн хэмжээнд энэ онд 13 байршилд явган хүний замыг байгалийн чулуугаар шинэчилж байна.
Энэ хүрээнд Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай явган хүний зам шинэчлэх ажлыг гүйцэтгэж буй компаниудын удирдлагатай уулзлаа.
НХОГ-ын Барилга захиалагчийн хяналтын хэлтсийн дарга Б.Ганзориг “Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу, Их Монголын гудамж болон Чингисийн өргөн чөлөөний явган хүний замыг шинэчилж байна. Нийт 210 мянган ам.метр талбайг шинэчлэхээс 65 мянган ам.метр явган замыг өнөөдрийн байдлаар шинэчлээд байна” гэв.
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Нийт 13 байршилд 13 компани тендерт шалгарсан бөгөөд ажлын явц 50-95 орчим хувьтай үргэлжилж байна. Явган зам шинэчилж дууссан байршлуудыг есдүгээр сарын 20-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгнө. Төлөвлөгөөнөөс хоцорч, удаашралтай ажилласан компаниудын гэрээг цуцална. Шаардлагатай тохиолдолд шинэчилж дуусгаагүй байршлын ажлыг дараа жилд шилжүүлж, ирэх хавраас ажлыг үргэлжлүүлнэ. Одоогийн байдлаар хийгдэж буй явган хүний зам шинэчлэлийн ажил нь шугам, сүлжээний өргөтгөлийн ажилтай уялдаж байгаа. Тиймд, долоо хоног бүр гүйцэтгэгч компанийн удирдлагууд болон Геодези, усны барилга байгууламжийн газар, “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК, нийслэлийн Замын хөгжлийн газрын холбогдох ажилтнуудтай уулзаж, тухай бүрд нь асуудлаа шийднэ” гэлээ.
Явган зам шинэчилж дууссан байршлуудыг есдүгээр сарын 20-ны өдөр Улсын комисст хүлээлгэн өгнө | ||
Үзсэн: 141 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.