Шууд Chart

Энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх алба хаагчдад хүндэтгэл үзүүллээ

2025-08-27 16:04:06

БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэхээр хүлгийн жолоо залж буй  алба хаагчдад Дотоодын цэргийн штабын удирдлагууд хүндэтгэл үзүүлж ,Итгэлийн захиас,  “Байгууллагын далбаа”-г гардуулах үйл ажиллагаа зохион байгууллаа. 

Тус үйл ажиллагаанд Дотоодын цэргийн штабын Дэд бөгөөд Ажиллагааны удирдлагын газрын дарга хурандаа, Ж.Мөнхсолонго , Цэргийн алба-сургалт, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, дэд хурандаа М.Батзориг, Хүний нөөц, цэргийн тоо бүртгэлийн хэлтсийн дарга, дэд хурандаа Ц.Соронзонтунгалаг, Санхүү, ар талын  хэлтсийн дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч, хошууч М.Ралдийжамц, Гадаад харилцаа, энхийн дэмжих ажиллагаа хариуцсан мэргэжилтэн, дэд ахлагч Б.Баасансүрэн нар оролцож, алба хаагчдад үүрэг чиглэл өгч, амжилт хүслээ гэж Дотоодын цэргийн штабаас мэдээллээ.


Энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх алба хаагчдад хүндэтгэл үзүүллээ  
Үзсэн: 106 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй