
Сэлэнгэ /Зүүнбүрэн, Сүхбаатар сум/, Туул /Лүн/, Чонохарайх /Дөргөн сум/ зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-30 см нэмэгдсэн байна.
Өнөөдрийн байдлаар Туул гол Алтанбулаг сум, Улз гол Дашбалбар сум орчимд үерийн түвшинг 5-25 см давсан хэвээр байна.
Гол мөрний усны түвшин тухайн үед орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан огцом нэмэгдэх, хуурай сайр гуу жалгаар уруйн үер бууж болзошгүй тул ард иргэд, айл өрх, аж ахуйн нэгж байгууллага үер, усны аюулаас болгоомжтой байхыг ОБЕГ-аас онцгойлон анхааруулж байна.
Голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-30 см нэмэгдсэн байна | ||
Үзсэн: 148 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.