
“ABU РОБОКОН 2025 ULAANBAATAR” олон улсын тэмцээний ялагч багууд бусад оролцогчидтойгоо роботынхоо давуу тал болон техник технологийнхоо шийдлийн талаар өчигдөр туршлагаа солилцож, нөхөрсөг уулзалт хийлээ.
КОН 2025 ULAANBAATAR” олон улсын тэмцээн эх орноо төлөөлж оролцсон “HICH TECH” багийн гишүүн М.Цэрэнтогтох “Тэмцээнд оролцож багууд роботоо хялбар хийцтэй хийсэн байна. Мөн роботоо нь бөмбөг авч байгаа механизм болон дотор нь орж байгаа бөмбөгнийхөө хийг авч байгаа нь сонирхолтой байна. Хонгконгийн баг бөмбөгөө роботод дотроо оруулаад хийгээ тарааж байгаа шидэлтээ хийж байсан. Энэ их даавуу талтай байлаа. Япон болон Хонгконгийн багууд автоматаа сайн хийсэн байна. Манай роботод цэвэр хүнээс хамаарсан байсан. Энэ бидний алдаа болсон болов уу гэж бодож байна. Энэ тэмцээнд оролцсон роботуудаас Япон багийн роботод хамгийн төгс болсон байна. Бидний хувьд бөмбөгөө залах болон шидэлт хийх хэсгээ их хүндээр хийсэн байна. Японы баг маш хөнгөн хийсэн байна. Японы баг маш хөнгөн хийсэн байна. Ирэх жил автомат роботоо дээр илүү анхаарч ажиллана” гэлээ.
БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Хонгконгийн багийн үндсэн тоглогч Тревор Манг “ Энэхүү тэмцээнд оролцсоноор механик чадвараа хөгжүүлэхээс гадна манай багийн бүтээсэн роботын цахилгаан болон механик чадварыг илүү хөгжүүлэх тал дээр анхаарч чадсан. Мөн тэмцээний явцад юу дээр анхаарах вэ гэдэг дээр ойлгож авсан. Миний бодлоор энэ жилийн тэмцээнд Япон улсын баг гайхалтай роботод бүтээж чадсан байна. Япон улсын багийн роботод үсэрдэг. Роботод үсрэхэд маш их хүч шаардана. Бидний хувьд энэ хүчийг тооцоолж бүтээхэд арай бэлэн болоогүй байна. Япон улсын багийн роботод үсэрдгээр маш давуу талтай. Үүнийг маш гүйцэтгэлтэй сайн хийсэн байна. Манай багийн роботод үндсэн тоглолтын дундуур бага зэрэг холбооны асуудал гарсан. Тухайлбал, сигналаа хүлээж авахгүй байсан. Иймээс бид цаашид роботоо ямар нэгэн зүйл дээр алдаа гарахад бэлтгэлтэй байх ёстой гэдгээ илүү сайн ойлгосон” гэдгийг онцолсон юм.
“ABU РОБОКОН 2025 ULAANBAATAR” олон улсын тэмцээнд оролцсон багууд туршлага солилцож, нөхөрсөг уулзалт хийв | ||
Үзсэн: 150 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.