
“ABU ROBOCON 2025 ULAANBAATAR” олон улсын роботын тэмцээн 2025 оны наймдугаар сарын 22-26-ны өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнд Ази, Номхон далайн 13 орны 14 баг оролцож, өөрсдийн бүтээсэн роботоор сагсан бөмбөгийн төрөлд ур чадвараа сорин өрсөлдсөн юм.
Тэмцээний дараа буюу өчигдөр "ABU РOBOKON2025 ULAANBAATAR" тэмцээний хүрээнд телевизийн продюсеруудын хурал болж, санал сэтгэгдлээ хуваалцлаа.
Ази Номхон Далай Өргөн нэвтрүүлгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ахмед Надим “Ази томхон далайн өргөн нэвтрүүлгийн холбооны гишүүний хувьд тэмцээн маш сайн зохион байгуулалтай байсныг онцлон тэмдэглэмээр байна. МҮОНРТ-ийн баг хамт олон энэ бүхнийг хийж чадлаа. Тэмцээний бүх зүйл үнэхээр гайхалтай байсан. Мөн робокон зохион байгуулсан заалны хувьд сагсан бөмбөгийн спортын тоглолтыг үзэхэд үнэхээр тохиромжтой газар байсан"гэдгийг онцолсон юм.
ABU төслийн зохион байгуулагч Аоки Казүнори “Би энэ жилийн нэг сараас эхэлж робокон тэмцээн зохион байгуулах хэсэгт орж ажиллаж байна. Энэ жил анх удаа робокон тэмцээний үзлээ. Үнэхээр сэтгэл доголуулсан тэмцээн боллоо. Орон орны оюутнуудын хичээж байгаа байдал роботоо хийж байгаа бүтээлч сэтгэлгээ, бүр гадаад улс орны оюутнуудтай харилцаж байгаа байдлыг хараад сэтгэл хөдөлсөн. Тэмцээний үр дүнд оюутнууд хоорондоо нөхөрлөж, харилцаагаа улам өргөжүүлээд явах нь хамгийн чухал явдал юм"гэв.
Хонгконгийн шинжлэх ухааны Технологийн Парк-н төлөөлөгч Ся Жы Юун “Ирэх жилийн олон улсын тэмцээнийг Хонгконгийн радио телевизтэй хамтарч зохион байгуулна. Үнэхээр сэтгэл нөдлөм гайхалтай тэмцээн боллоо. Олон баг оролцлоо. Дэлхийн өнцөг булангаас ирсэн их дээд сургуулийн оюутан залуучуудад маш сэтгэл гаргаж, хичээнгүйлэн өрсөлдсөн болохоор тэмцээн үнэхээр сонирхолтой боллоо. Кунг фу гэсэн сэдэвтэй болохоор Хятадын соёлын агуулга шингэсэн гэсэн үг. Мөн робокон тэмцээн технологийн хувьд Кунг фугын хоёр өөр талбарт. Эхлээд робот угсрах залгуулаад гурван сорилтыг давах зэрэг үе шат бүхий өөр өөр хэсэгт хуваагдана өрсөлдөнө. Тиймээс багууд харилцан адилгүй хэсэг талбарт өрсөлдөнө" гэдгийг онцолсон.
Я Иноүэ Томохироо ”Өнгөрсөн жил роботод сагс тоглоно гэж сонсоод роботод яаж сагс тоглох юм бол гээд нэг л толгойд бууж өгөхгүй байсан. Тэмцээнийг бодитоор үзэхэд хэлбэр дүрс нь хүн биш ч яг л хүн шиг уяан налархай, оновчтой хөдөлгөөн хийж, хүнээс илүү шидэлт хийж байгаа нь олон роботуудыг хараад гайхширал төрсөн. Хурал дээр Монголын продюсерын санал ирж байсан. Хиймэл оюун ухаан гэх мэт шинэ дэвшилт технологи нэвтэрч байгаа энэ үед робокон тэмцээнд түүнийг хэрхэн ашиглах вэ гэдэг нь цаашдын гол асуудал гэж бодож байна. Гэхдээ технологийн түвшин их өндөрт тавьчихвал зардал болон технологийн түвшин хүндрэлтэй улс орнууд оролцохоо болих магадлалтай. Тэнцвэртэй байдлыг хэрхэн тохируулах вэ гэдгийг сайн бодох хэрэгтэй" гэлээ.
Хонгконгийн радио телевиз Лий Цэ Лунг Рики "Ирэх жил робокон тэмцээнийг БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Хонгконг зохион байгуулна. Робокон тэмцээнийг зохион байгуулж улс орны үндэс соёлын онцлог шинжийг гаргахыг зорьдог. Үүнийхээ хүрээнд Хонгконгийн зүгээс үндэсний спорт болох Кунг фугын холбогдолтой роботуудыг хооронд өрсөлдүүлэх талаар ярилцсан. Ирэх жилийн тэмцээнд олон улсыг оролцуулах тал дээр анхаарна. Энэ жилийн тэмцээнд 13 улсын 14 баг оролцсон. Ирэх жил бүр олон болох тал дээр анхаарах талаар ярилцсан. Ирэх жил Кунг фугаар олон хүн татах зорилготой байгаа" гэв.
“ABU ROBOCON 2025 ULAANBAATAR” олон улсын тэмцээний хүрээнд телевизийн продюсеруудын хурал боллоо | ||
Үзсэн: 169 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.