
Боловсролын яам, Их сургуулиудын хөрөнгийн менежментийн төвөөс багш, суралцагчдын ажиллаж суралцах орчныг үе шаттайгаар сайжруулах зорилгоор их сургуулиудын ректор, захирлуудын зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа.
Уулзалтад Боловсролын яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга С.Должинсүрэн 2026 оны улсын төсөвт боловсролын салбарт тусгасан хөрөнгө оруулалт, төслүүдийн талаар, МУИС-ийн ректор Б.Очирхуяг төрийн өмчийн сургуулиудын хөрөнгө,санхүүгийн менежментийг өргөжүүлэх спорт комплекс, 1000 оюутны дотуур байр, дадлагын бааз зэрэг бүтээн байгуулалтын хамтын санхүүжилтийн боломжийг танилцуулж, Яамны Дээд боловсролын газрын төлөөлөл товч мэдээлэл өгөв.
Шинэ хичээлийн жилд дээд боловсролын бодлогын шинэчлэл, оюутны элсэлт, сургалтын байгууллагын ангилал, гадаад дотоодын тэтгэлэг, зээлийн шинэ зохицуулалт, их өгөгдөлд суурилсан хиймэл оюун ухааныг нэвтрүүлэх, сургууль дундын менежментийг өргөжүүлэх чиглэлээр олон санал, санаачилгыг хэрэгжүүлэх талаар зөвлөлдөв.
Төрийн өмчийн их сургуульд 74473 суралцагч, 3060 багш ажиллаж байна гэж Боловсролын яамнаас мэдээллээ.
Их сургуулиудын дундын менежментийг өргөжүүлнэ | ||
Үзсэн: 129 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.