Шууд Chart

Бага тойруугийн 16 байршилд мопед, скүүтэрийн зогсоол хийлээ

2025-08-25 14:50:17

Нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр өнгөрсөн зургаадугаар сарын 18-нд явган зорчигчийн замд замбараагүй байршуулсан мопед, скүүтэрийг цэгцлэх үүрэг өгсөн.
Үүрэг биелж, гудамж талбайд эмх замбараагүй байршуулсан цахилгаан дугуй, скүүтэрийг тодорхой таних тэмдэг бүхий зогсоолтой болгож байгааг бид өмнө мэдээлсэн.
Тэгвэл өнөөдрөөс Бага тойруу доторх 105 байршил дахь 2460 ширхэг цахилгаан дугуй, мопед, скүүтэрийн тэмдэг тэмдэглэгээ бүхий зогсоолыг хийх юм. 
 

Иргэн та дараах байршилд тэмдэглэсэн мопед, скүүтэрийн зогсоолд өөрийн түрээслэж буй унаагааа байршуулах боломжтой боллоо. 

Бага тойруугийн гудамж(Зоос гоёлоос GS25 хүртэл ) 218ш

Сүхбаатарын Талбай автобусны буудал 75ш

Central Tower(талбайн зүүн талд) 40ш

Дуурь бүжгийн эрдмийн театрын урд талд 47ш

Тусгаар тогтнолын ордон 40ш

Соёлын төв өргөөний хойд талд 16ш

Улаанбаатар Зочид буудал 18ш

Мубисын автобусны буудлын хойд талд Пэтровис барилга 40ш

Шутис 1-р байрны баруун талд 28ш

Мубис 4-р байрны баруун талд 46 ш

Хаан банк баруун талд 15ш

IT park урд талд 30ш

Гадаад хэргийн яам 9ш

Novotel уулзварын урд талд 50ш

Муис 2ын урд CU 17ш

Цэцэг Төвийн баруун тал 30ш

Одоогоор Бага тойруугийн 16 байршилд нийт 719 ширхэг тэмдэглэгээ бүхий зогсоол хийгээд байгаа юм. Цаашид зогсоолын тоог нэмэгдүүлнэ.  

Эх сурвалж: НИТХ-ХМОНХА


Бага тойруугийн 16 байршилд мопед, скүүтэрийн зогсоол хийлээ  
Үзсэн: 130 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй