Шууд Chart

Үерийн эрсдэлийг бодит цагт хянах боломж бүрдлээ

2025-08-25 11:49:32

Цаг уур, орчны шинжилгээний газраас улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Австри улсад үйлдвэрлэсэн RQ-30 усны түвшин, урсгалын хурд хэмжигч автомат төхөөрөмжийг Туул, Тэрэлж, Хэрлэн, Сэлбэ, Дэлгэрмөрөн, Үүр, Хараа, Онон, Орхон, Түй, Богд, Идэр, Сэлэнгэ, Ховд голуудын 17 байршилд суурилуулж эхэллээ.
 
Уг төхөөрөмжийн 5 минут тутмын хэмжилтийн мэдээллийг усны нөөцийн менежмент хийх, үерийн эрсдэлээс хамгаалах, томоохон төслүүдийг хэрэгжүүлэх техник, эдийн засгийн үндэслэл боловсруулахад ашиглана.
 
Монгол орны эрс тэс уур амьсгалд тохирсон, -40 ... +60 градуст хэвийн ажиллах төхөөрөмжийн программ хангамжийн сургалтад нийслэл хот, 9 аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн Гадаргын ус судлалын инженерүүд хамрагдлаа.
 
Ус цаг уур, орчны шинжилгээний салбарын гадаргын ус судлалын чиглэлд анх удаа онлайн горимд ажиллах автомат төхөөрөмжүүдийг нэвтрүүлж байна.
 
НҮБ-аас “Эрт сэрэмжлүүлгийг бүгдэд” /EW4All/ санаачилгын хүрээнд байгалийн гамшгийн эрсдэлээс иргэдийг хамгаалахад онцгойлон анхаарахыг улс орнуудад уриалж байгаа билээ гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.  
 

Үерийн эрсдэлийг бодит цагт хянах боломж бүрдлээ  
Үзсэн: 138 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй