Шууд Chart

“ABU РОБОКОН 2025 ULAANBAATAR” олон улсын тэмцээний Гран при шагналыг Япон улсын баг хүртлээ

2025-08-24 18:23:28

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “ABU РОБОКОН 2025 ULAANBAATAR” олон улсын тэмцээний феналын тоглолтод Япон, БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Хонгконгийн багууд шалгарсан. Хоёр багийн тоглолт маш өрсөлдөөнтэй болж, Япон улсын баг хожилт байгуулсан. 

“ABU РОБОКОН 2025 ULAANBAATAR” олон улсын тэмцээний Гран при шагналын Япон улсын баг хүртлээ. Харин тэргүүн байрыг БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Хонгконгийн баг эзэлсэн. Дэд байрыг Монгол Улсын хоёрдугаар баг, Вьетнам улсын багууд эзэлсэн юм.

Энэ жилийн  тэмцээнд Энэтхэг, Индонез, Япон, Малайз, Монгол, Непал, Шри Ланка, Тайланд, Вьетнам, Камбож, Египтет, Фижи улсын болон БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Хонгконгийн багууд оролцсон. Эдгээр багуудаас хагас шигшээд  Монгол Улсын дугаар баг, Япон, Вьетнам,  БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Хонгконгийн багууд  шалгарсан.

Энэ жилийн “ABU Robocon 2025 Ulaanbaatar” тэмцээн “Хамтын зүтгэл – Үнэмлэхүй амжилт” уриан дор зохион байгуулагдаж буйгаараа онцлогтой юм.

Тэмцээний шүүгчийн зөвлөлд Монгол, Япон, Вьетнамнийт 5 шүүгч байх бол талбайн шүүгчээр Монгол, Япон, Хонконгийн нийт 11 шүүгч ажиллаж байна.

Нийтэлсэн: ABU Robocon 2025 Ulaanbaatar

“ABU РОБОКОН 2025 ULAANBAATAR” олон улсын тэмцээний Гран при шагналыг Япон улсын баг хүртлээ  
Үзсэн: 353 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй