Шууд Chart

Шинээр баригдсан 17 сургуулийн тулгамдсан асуудлыг есдүгээр сарын 5-ны дотор шийдвэрлэнэ

2025-08-24 11:42:42

Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын хүрээнд Ерөнхий сайд Г.Занданшатар өчигдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд баригдсан 181 дүгээр бага сургууль, цэцэрлэгийн цогцолбортой танилцсан.

Нийслэлийн хэмжээнд анги танхим нь ширээ, сандалгүй 17 шинэ сургууль байна.

Түүний нэг нь Хан-Уул дүүргийн 16-р хорооны 181 дүгээр бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор юм. Барилгын ажил нь энэ онд дууссан ч ширээ, сандал, тавилга хэрэгсэлгүйн улмаас есдүгээр сард хүүхдүүдээ авч чадахгүйд хүрээд буй аж.

Тиймээс Ерөнхий сайд Г.Занданшатар Боловсролын яам, нийслэлийн удирдлагуудад үүрэг өгч, тус цогцолборын үйл ажиллагааг есдүгээр сарын 1-нд эхлүүлэхийг даалгав.

Ширээ, сандал, тавилга хэрэгсэлд шаардлагатай санхүүжилтийг лизинг, түрээс болон хуульд нийцэх бусад арга замаар шийдвэрлэх эрхийг Боловсролын яаманд олгосон тогтоолын төслийг ирэх лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтов.

Ингэснээр барилгын ажил нь дууссан ч ширээ, сандал, тавилга хэрэгсэлгүй байгаа 17 шинэ сургууль есдүгээр сарын 5-ны дотор хичээл, сургалтын үйл ажиллагаагаа эхлүүлэх боломжтой болж байна.


Шинээр баригдсан 17 сургуулийн тулгамдсан асуудлыг есдүгээр сарын 5-ны дотор шийдвэрлэнэ  
Үзсэн: 174 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй