Шууд Chart

ӨНӨӨДӨР: “ABU РОБОКОН 2025 ULAANBAATAR” Олон улсын тэмцээн болно

2025-08-24 07:51:05

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “ABU РОБОКОН 2025 ULAANBAATAR” Олон улсын тэмцээн АСА АРЕНА цогцолборт өнөөдөр 10 цагаас хэсгийн тоглолтоор эхэлнэ.

Тус тэмцээнд Энэтхэг, Индонез, Япон, Малайз, Монгол, Непал, Шри Ланка, Тайланд, Вьетнам, Камбож, Египтет, Фижи улсын болон БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Хонгконгийн багууд оролцож байгаа. Тэмцээний шүүгчийн зөвлөлд Монгол, Япон, Вьетнам, Хонконгийн нийт 5 шүүгч байх бол талбайн шүүгчээр Монгол, Япон, Хонконгийн нийт 10 шүүгч ажиллана.

Энэ удаад манай улсаас ШУТИС-ийн Мэдээлэл холбоо технологийн сургуулийн “Түвшин Электроникс”, “HICH TECH” багууд оролцож байна.

Тэмцээний хэсгийн тогтолтын А бүсэд Вьетнам, Монгол, Хонгконгийн багууд, В бүсэд Камбож, Монгол, Непалын багууд, С хэсэгт Япон, Малайз, Шри-Ланка улсын багууд, D хэсэгт Индонез, Энэтхэг, Фижи улсын багууд, Е хэсэгт Тайланд, Египетийн багууд тус тус өрсөлдөнө.

Дашрамд Монгол залуусаа дэмжин уухайлах үзэгч олонд энэ удаагийн тэмцээн үүд хаалгаа үнэ төлбөргүй нээсэн гэдгийг сонордуулахад таатай байна. Та бүхэн гэр бүлээрээ хүрэлцэн ирж, эх орныхоо багуудыг дэмжээрэй.

Нийтэлсэн: ABU Robocon 2025 Ulaanbaatar

ӨНӨӨДӨР: “ABU РОБОКОН 2025 ULAANBAATAR” Олон улсын тэмцээн болно  
Үзсэн: 284 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй