Шууд Chart

Худалдан авах ажиллагаанд АТГ болон бусад холбогдох байгууллага хяналт тавина

2025-08-23 15:06:27

Анги танхим нь ширээ сандалгүй 17 шинэ сургуулийн нэг болох ХУД-ийн 16-р хорооны 181 дүгээр бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын үйл ажиллагааг есдүгээр сарын 1-нд эхлүүлэхийг Ерөнхий сайд Г.Занданшатар Боловсролын яам болон нийслэлийн удирдлагуудад даалгав.

Ширээ, сандал, тавилга хэрэгсэлд шаардлагатай санхүүжилтийг лизинг, түрээс болон хуульд нийцэх бусад арга замаар шийдвэрлэх эрхийг Боловсролын яамд олгосон тогтоолын төслийг ирэх лхагва гарагийн ЗГ-ын хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтов.

Ингэснээр барилгын ажил нь дууссан ч ширээ сандал, тавилга хэрэгсэлгүй 17 шинэ сургуулийн асуудлыг шийдвэрлэж, 9 дүгээр сарын 05-ны дотор хичээл, сургалтын үйл ажиллагааг эхлүүлэх үүрэг даалгаврыг Боловсролын яам гүйцэтгэхээр болж байна.

Худалдан авах ажиллагаанд АТГ болон бусад холбогдох байгууллага хяналт тавина.

Өнөөдөр Ерөнхий сайд Г.Занданшатар ХУД-ийн 16 дугаар хороонд баригдсан 181 дүгээр бага сургууль, цэцэрлэгийн цогцолборт үүссэн асуудалтай газар дээр нь очиж танилцлаа.


Худалдан авах ажиллагаанд АТГ болон бусад холбогдох байгууллага хяналт тавина  
Үзсэн: 149 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй