Шууд Chart

“ABU РОБОКОН 2025 ULAANBAATAR” олон улсын тэмцээнд оролцох Япон, Энэтхэг улсын багууд ирлээ

2025-08-22 14:35:08

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “ ABU РОБОКОН 2025 ULAANBAATAR” олон улсын тэмцээн наймдугаар сарын 22-ноос 26-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдана. Олон улсын нэр хүндтэй энэхүү тэмцээнийг  Монгол Улс хоёр дахь удаагаа албан ёсны эрхтэйгээр зохион байгуулж  байна.

“ABU ROBOCON 2025 ULAANBAATAR” олон улсын тэмцээнд Камбож, Египет, Фижи, БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Хонконг, Энэтхэг, Индонез, Япон, Малайз, Монгол Непал, Шри Ланка, Тайланд, Вьетнам улсын багууд оролцоно. Нийт 13 орны 14 багийн 400 гаруй оролцогчид ирнэ.

“ABU РОБОКОН 2025 ULAANBAATAR” олон улсын тэмцээнд оролцохоор Япон улс болон Энэтхэг улсын багууд өчигдөр буюу 2025 оны наймдугаар сарын 21-нд манай улсад ирсэн. Харин бусад  улс орны багууд өнөөдөр ирнэ.

 

 

Нийтэлсэн: ABU Robocon 2025 Ulaanbaatar

“ABU РОБОКОН 2025 ULAANBAATAR” олон улсын тэмцээнд оролцох Япон, Энэтхэг улсын багууд ирлээ  
Үзсэн: 149 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй