
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “ABU РОБОКОН 2025 ULAANBAATAR” олон улсын тэмцээн наймдугаар сарын 22-ноос 26-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдана.
Олон улсын нэр хүндтэй энэхүү тэмцээнийг Монгол Улс хоёр дахь удаагаа албан ёсны эрхтэйгээр зохион байгуулж байна.
Тэмцээний зохион байгуулалтын талаар өнөөдөр мэдээлэл өглөө.

"Робокон" тэмцээнийг зохион байгуулж буй улс орон дүрмээ өөрсдөө боловсруулдаг. Тэмцээний дүрмийг хоёр жилийн хугацаанд Токио хотын их сургуулийн доктор, МУИС-ийн багш Ө.Батбаяр боловсруулж 2024 оны наймдугаар сард Вьетнамд болсон олон улсын тэмцээн дээр Монгол Улс дүрмээ танилцуулсан.
Харин энэ жилийн хувьд дэлхий дахинд оюутан залуучуудын сонирхлыг маш их татаж байгаа сагсан бөмбөгийн спортоос санаа сэдэл авч хийж байгаа. Тухайлбал, хоёр роботод стандарт сагсны шалыг бодвол арай бага буюу 15х8 харьцаатай, сагсны шийдийн өндөр нь 2м 43 см болгосон. Улаан, хөх талын багууд талбай дээр сагсан бөмбөгийн дүрмээр тоглоно. "Робокон" нь тэмцээн юм шиг боловч хүүхэд залуучуудын техник сэтгэлгээг хөгжүүлэх, инженерийн боловсролыг сурталчлах чухал ажил байдаг.
Маргааш буюу 2025 оны наймдугаар 23-нд “Аса Арена”-д роботуудаа туршина. Үндсэн тэмцээн Ням гарагт "Аса Арена"-д үнэ төлбөргүй болно.
“ABU РОБОКОН 2025 ULAANBAATAR” тэмцээний нээлт 12:00 цагаас болно. Олон улсын тэмцээний нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэлж, оролцож байгаа оюунтан залуучуудад мэндчилгээ дэвшүүлнэ.
Тэмцээний шүүгчийн зөвлөл таван хүний бүрэлдэхүүнтэй. Монгол Улсаас хоёр, Япон улсаас нэг, Вьетнам улсаас нэг, Хонконгоос нэг хүн байгаа. Харин талбайн шүүгч 12 хүний бүрэлдэхүүнтэй байгаа. Монгол Улсаас 10, Япон улсаас нэг, Хонконгоос нэг хүн гэсэн бүрэлдэхүүнтэй ажиллана.
“ABU РОБОКОН 2025 ULAANBAATAR” тэмцээний Ерөнхий ивээн тэтгэгчээр Зууны манлай бүтээн байгуулалт Монгол Улсын Баатар "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ, Монголын харилцаа холбоо, мэдээллийн технологийн тэргүүлэгч “Энгийнийг ухаалгаар” уриатай Мобиком оролцож байгаа” гэдгийг онцолсон юм.
“ABU РОБОКОН 2025 ULAANBAATAR” Олон улсын тэмцээний шүүгчдийн зөвлөлийн тэргүүн, доктор Ө.Батбаяр "Робокон тэмцээний нэг онцлогтой зүйл нь жил бүр дүрмээ шинээр боловсруулж, шинэ дүрэм оюутнуудад танилцуулдаг. Тухайн дүрмийг зохион байгуулагч орон өөрсдөө санаачилж боловсруулдаг. Өнгөрсөн жилүүдэд улс орнууд өөрийнхөө түүх соёл, уламжлалт тоглоом наадгайд суурилж хийдэг уламжлалтай байсан. Энэ жилийн дүрмийг арай шинэлэгээр боловсруулсан. Оюутнууд робот хийхээс гадна эсрэг багийнхаа роботын эсрэг тоглоно. Даалгаврын хувьд нэлээд хүнд байгаа. Мөн цацраг дээрээс довтолгоо хийнэ. Цацраг дээрээ довтолгоо хийдэг багууд ирсэн байгаа” гэдгийг онцолсон.
“ABU РОБОКОН 2025 ULAANBAATAR” олон улсын тэмцээн Ням гарагт болно | ||
Үзсэн: 202 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.