Шууд Chart

ТҮК-ийн 1150 ажилтан нийтийн эзэмшлийн гудамж, талбайг цэвэрлэж байна

2025-08-22 12:01:56

Наймдугаар сарын 22-ны 11:00 цагийн байдлаар нийслэлийн төвийн 6 дүүргийн хэмжээнд мэргэжлийн ариутгал халдваргүйжүүлэлтийн тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж байгууллага болон дүүргийн мэргэжлийн байгууллагууд нийт 60 ажилтан, 18 техниктэйгээр 3.2 сая ам метр талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийлээ.

Хог тээвэр, зам талбайн цэвэрлэгээнд тохижилт үйлчилгээний 40 компанийн нийт 1150 ажилтан 102 тусгай зориулалтын машин, техниктэйгээр нийтийн эзэмшлийн гудамж талбай болон үерийн улмаас зам руу орсон лаг хагшаас, хогийг цэвэрлэж байна.


ТҮК-ийн 1150 ажилтан нийтийн эзэмшлийн гудамж, талбайг цэвэрлэж байна  
Үзсэн: 162 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй