
ОХУ-ын Хабаровск хотноо болсон гурван улсын хамтарсан дадлага сургуульд ОБЕГ-ын Гамшгаас хамгаалах сургалтын газрын дарга, хурандаа Х.Сүхбаатараар ахлуулсан Онцгой байдлын байгууллагын 26 алба хаагч оролцлоо.
Аврагчид нурангинаас аврах ажиллагаа, өндөр давхарт гал унтраах арга тактик, гүний усны шумбалт, уснаас эрэн хайх, аврах ажиллагаа болон автомашиныг татан гарах ажиллагаа зэрэг дадлагыг хийж, харилцан туршлага, мэдээллээ солилцсон байна.
Тус дадлага сургууль нь үйлдвэрийн осол, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, тэдгээрийн үр дагаврыг арилгах салбарт хамтран ажиллах тухай “Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх хамтарсан комиссын XIX хуралдааны үеэр баталсан төлөвлөгөөний дагуу зохион байгуулагдсан гэдгээрээ онцлог гэж ОБЕГ-аас мэдээллээ.
ОХУ-ын Хабаровск хотноо болсон хамтарсан дадлага сургуульд оролцжээ | ||
Үзсэн: 154 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.