АНУ, Их Британийн тусгай албад нууц программаар дамжин ХБНГУ-ын харилцаа холбооны сүлжээний бүтцэд нэвтэрч тагнуул хийдэг байна. Уг программ нь “Эрдэнэсийн газрын зураг” гэдэг нэртэй бөгөөд АНУ-ын "New York Times" сонины тодорхойлсноор АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлаг (NSA)-ын зохиосон “Нарийн мэдрэмжтэй төхөөрөмж” ба их хэмжээний интернэт зураглал, дүн шинжилгээ ба хайгуул хийх чадвартай байна.
“Эрдэнэсийн газрын зураг” программ нь Үндэсний аюулгүй байдлын агентлаг болон Их Британийн Засгийн газрын харилцаа холбооны удирдах төв (GCHQ)-т ХБНГУ-ын харилцаа холбооны сүлжээний бүрэн зураглалыг бодит цагт гаргах боломж олгодог байна. Германы "Der Spiegel" сэтгүүлийн мэдээлснээр “Эрдэнэсийн газрын зураг” нь Германы Засгийн газрын өмжит "Deutsche Telekom", түүнчлэн "Stellar Telecommunications", "Cetel", "NetCologne" зэрэг хэд хэдэн томоохон дотоодын харилцаа холбооны үйлчилгээ үзүүлдэг компаниудын сүлжээ болон хэрэглэгчдийнх нь гео-байршлийн мэдээллийг цуглуулсан байна.
| АНУ, Их Британийн тусгай албад нууцаар Германы харилцаа холбооны сүлжээнд нэвтэрдэг | ||
| Үзсэн: 751 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.