Шууд Chart

Хэнтий аймаг 18.9 мянган га талбайгаас 21.7 мянган тн, улаанбуудай хураан авах тооцоо гарчээ

2025-08-21 17:01:25

Хэнтий аймгийн хэмжээнд 2025.08.04-08-ны өдрүүдэд ургацын урьдчилсан баланс тогтоох, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах, ургац хураалтад ажиллах хүн хүч, уринш, техникийн бэлэн байдлыг шалгасан байна.

Энэ онд аймгийн хэмжээнд 35.2 мянга га-д тариалалт хийж наймдугаар сарын урьдчилсан баланс тогтооход, үр тариа 18.9 мянган га талбайгаас 21.7 мянган тн, улаанбуудай 11.8 мянган га-гаас 14.7 мянган тн, малын тэжээл 2.7 мянган га-гаас 3.8 мянган тн, тосны ургамал 9.4 мянган га-гаас 3.5 мянган тн, төмс 181.6 га-гаас 2.2 мянган тн, хүнсний ногоо 207.7 га-гаас 2.9 мянган тн ургац тус тус хураан авах тооцоо гарчээ.

Энэ жилийн хувьд цаг агаарын тааламжгүй байдлаас шалтгаалж, нийт ургацын 11.5 хувийг алдаж байгааг танилцууллаа. Хэнтий аймгийн хэмжээнд 18 сум, 5 тосгоны 12 мянган малчин өрхийн 3.3 сая толгой мал 2025-2026 онд өвөлжих урьдчилсан төлөв гарчээ. Өвөлжилтийн бэлтгэл хангахаар малчдын түвшинд 130 мян/тн байгалийн хадлан, 100 тн тэжээл, 90 тн гар тэжээл бэлтгэх төлөвлөгөө гаргасан бөгөөд өнгөрсөн жилийн өвс, тэжээлийн үлдэгдэл аймгийн нөөцөд 100 тн өвс, сумдын нөөцөд 297 тн өвс, 130 тн хивэг, 30 тн ногоон тэжээл байгаа аж.

Хэнтий аймаг энэ хэмжээний нөөц, бэлчээрийн өнөөгийн даацаа ашиглан дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах боломжтой юм байна.


Хэнтий аймаг 18.9 мянган га талбайгаас 21.7 мянган тн, улаанбуудай хураан авах тооцоо гарчээ  
Үзсэн: 152 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй