Шууд Chart

Онцгой байдлын байгууллагын офицер бүрэлдэхүүний 29 хувийг ахлах офицерууд эзэлж байна

2025-08-21 16:50:22

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч 2025 оныг “Ахлах офицер”-ын жил болгон зарласантай холбогдуулан Онцгой байдлын байгууллагын ахлах офицерын чуулга уулзалтыг өнөөдөр НОБГ-т зохион байгууллаа.

ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ц.Ганзориг тус арга хэмжээнд оролцож, хэлсэн үгэндээ “Онцгой байдлын байгууллагын офицер бүрэлдэхүүний 29 хувийг ахлах офицер эзэлж байна. Үүнээс 84 хувь нь эрэгтэй, 16 хувь нь эмэгтэй алба хаагч байна. Ахлах офицер бүрэлдэхүүн та бүхэн залгамж, халаагаа бэлтгэх, өөрийн ажлын арга, туршлага, дадлагаар манлайлж, бусдыгаа үлгэрлэх энэ цаг үед хуран чуулж, асуудал, шийдлээ хэлэлцэж, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааг тодотгох санал, хүсэлтээ дэвшүүлнэ гэдэгт итгэлтэй байна.” гэлээ.

Чуулга уулзалтад төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын 100 гаруй ахлах офицерууд хамрагдан, ахлах офицерын манлайлал, ур чадварын талаар хэлэлцүүлэг өрнүүлж, санал сэтгэгдлээ хуваалцсан юм.

Энэ үеэр “Гадаад улсад гэр бүлээрээ аялах эрхийн бичиг”-ийг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын ахлах нягтлан бодогч, дэд хурандаа Д.Эрдэнэбаярт, “Дотоодод гэр бүлээрээ аялах эрхийн бичиг”-ийг НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн захирагч, дэд хурандаа Н.Адъяадоржид, “Хүүхдийн сургалтын төлбөрийн хөнгөлөлтөд хамруулах эрхийн бичиг”-ийг Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын хүний нөөц, бие бүрэлдэхүүний сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Н.Ганбатад, “Гэр бүлээрээ сувилалд амрах эрхийн бичиг”-ийг Уул уурхайн аврах 09 дүгээр ангийн Эрэн хайх, аврах бүлгийн дарга-аврах ажиллагааны зааварлагч, хошууч Б.Мөнхсайхан нарт тус тус гардууллаа.

Онцгой байдлын байгууллагад үүрэг байгаа ахлах офицеруудын 50 хувь нь магистр, 3 хувь нь докторын зэрэгтэй бөгөөд ажилласан жил нь дунджаар 16 жил байна.

 


Онцгой байдлын байгууллагын офицер бүрэлдэхүүний 29 хувийг ахлах офицерууд эзэлж байна  
Үзсэн: 148 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй