
Болгарын Самоков хотноо бөхийн төрлүүдийн U20 дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна.
Эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд Э.Одзаяа БНСУ-ын Сонг Ёон Вүг 10:0, БНХАУ-ын Кью Вэнжинг 11:0, Анголын Ж.Мавунгуг 10:0-ээр оноогоор цэвэр ялжээ.
Хагас шигшээд Японы Р.Хошиног 5:4-өөр илүүрхэж явсан ч харамсалтайгаар цэвэр ялагдсан тэрээр хүрэл медалийн төлөө Украины Р.Олександраг 9:8-аар ялж дэлхийн медальтан боллоо.
Нөгөө хүрэл медалийн эзнээр Бразилын Э.Родригес Батиста тодорсон бол Энэтхэгийн С.Сришти үзүүрлэн, Японы Р.Хошино түрүүлэв гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ.
Э.Одзаяа U20 насны ДАШТ-ий хүрэл медаль хүртлээ | ||
Үзсэн: 186 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.