Шууд Chart

Улаанбаатар хотод 23-32 мм хур тунадас ороод байна

2025-08-21 08:01:28

Нийслэл, дүүргийн Онцгой комиссын шуурхай штабт мэргэжлийн байгууллагуудын нийт 95 албан хаагч үүрэг гүйцэтгэж байна. Бүрэлдэхүүн 24 цагаар үүрэг гүйцэтгэнэ.

2025.08.20-ны өдрийн 18:30 цагийн байдлаар Улаанбаатар хот орчмоор орж байгаа бороо 20 цаг хүртэл борооны эрчим сул хэвээр үргэлжилж, 20:00 цагаас хойш үүлний услагийн хэмжээ буурч, оройдоо бага зэргийн бороо орох төлөвтэйг  ЦУОШГ-аас мэдээллээ. Өнөөдөр 05:00 цагаас хойш 18:30 цагийн байдлаар Улаанбаатар хотод 23-32мм хур тунадас ороод байна.

Үер, усны холбогдолтой дуудлага мэдээлэл 101, 105, Улаанбаатар хотын Шуурхай удирдлага зохицуулалтын төвийн 11-310005, нийслэл, дүүргийн Онцгой комиссын шуурхай штабын тусгай дугааруудаар авч байна.  18:00 цагийн байдлаар нийт 16 дуудлага мэдээлэл бүртгэгдэж, 5 дуудлага мэдээлэлд зөвлөгөө өгч, 11 дуудлага дээр хариу арга хэмжээ зохион байгуулан ажиллаж байна.

ХУД-ийн "Хүннү 2222" хорооллын авто зам дагуу, БГД-ийн 4 дүгээр хороо Вокзалын арын авто зам, СХД-ийн 18 дугаар хорооны 22а 14-р байрны голын зам талбайд ус тогтсон мэдээллийн дагуу  ГУББГ, УСУГ-аас усыг соруулан ажиллаж байна.

УСУГ-ын харьяа Төв цэвэрлэх байгууламжийн ачаалал 1000 м3-р нэмэгдэж, хог ихээр төвлөрч байна. Төв коллекторын бохир усны шугамын худгууд ажлын талбайгаас 30см түвшин дээшилж ачаалал ихтэй ажиллаж байна.


Улаанбаатар хотод 23-32 мм хур тунадас ороод байна  
Үзсэн: 185 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй