Шууд Chart

Хоёр орны цэргийн алба хаагчид спортоор нөхөрлөлөө бэхжүүллээ

2025-08-20 12:57:43

Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ-2025” хээрийн сургууль ОХУ-ын Буриадын нутаг дэвсгэрт амжилттай зохион байгуулагдаж байна.

Хамтарсан хээрийн сургуулиар үндсэн сургалт бэлтгэлийг тасралтгүй явуулахын сацуу хоёр орны цэргийн алба хаагчдын нөхөрлөлийг бэхжүүлж, гар нийлэмжтэй ажиллагааг сайжруулах, спортоор дамжуулан танилцах өдөрлөг, арга хэмжээг хоёр талын сургуулийн штабаас тус тус зохион байгуулж байна.

Үүний нэг нь 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдөр явагдаж буй ОХУ-ын соёлын өдөрлөг юм. ОХУ-ын талаас өдөрлөгийг спортын цогцолбор тэмцээн болон урлагийн тоглолт гэсэн хоёр үе шаттайгаар зохион байгуулсан ба үдээс өмнө хоёр орны цэргийн алба хаагчид хурд хүч, тэсвэр хатуужил, цэцэн мэргэн, багийн ажиллагаагаа сорин өрсөлдөв. Ингэхдээ хоёр орны цэргийн алба хаагчдаас бүрдсэн холимог багийг бүрдүүлсэн бөгөөд энэ нь тэдний нөхөрлөлийг бэхжүүлэхэд онцгой чухал үүрэг гүйцэтгэлээ.

Монгол, ОХУ-ын цэргийн алба хаагчдаас бүрдсэн холимог багууд автомат болон СВД тогтоол буудлага, хөл бөмбөг, волейбол, буухиа, модон барилдаан, гийр өргөлт гэсэн зургаан хэлбэрээр нөхөрсөг тоглолтыг зохион байгуулсан ба энэ үеэр ОХУ-ын тогооч бүсгүйчүүд үндэсний зоогоороо дайлж, хоолны амталгаандаа урьжээ.


Хоёр орны цэргийн алба хаагчид спортоор нөхөрлөлөө бэхжүүллээ  
Үзсэн: 162 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй