Шууд Chart

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Гадаад хэргийн сайд Тонгсаван Фумвихан Монгол Улсад хүрэлцэн ирлээ

2025-08-19 16:43:52

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Гадаад хэргийн сайд Тонгсаван Фумвихан 2025 оны наймдугаар сарын 19-ний өдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.

Гадаад хэргийн сайд Тонгсаван Фумвихан болон дагалдан яваа төлөөлөгчдийг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Монгол Улсаас АСЕАН-ы дэргэд суугаа Элчин сайд Д.Энхтайван болон албаны бусад хүмүүс угтав.

Энэхүү айлчлал нь хоёр улсын төрийн тэргүүн нарын харилцан хэрэгжүүлсэн төрийн айлчлалаас хойш хэрэгжиж буй айлчлал болж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2023 онд Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад, тус улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит 2024 онд Монгол Улсад төрийн айлчлал хэрэгжүүлсэн юм.


Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Гадаад хэргийн сайд Тонгсаван Фумвихан Монгол Улсад хүрэлцэн ирлээ  
Үзсэн: 127 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй