
Монгол, Хятад улсын төрийн тэргүүн нарын нэрэмжит “Президент спорт цогцолбор” төслийг хэрэгжүүлэх компанийн удирдлагуудыг Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Э.Билэгт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ш.Амарсайхан нар хүлээн авч уулзлаа.
БНХАУ-ын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх тус цогцолбор нь 58 мянган м2 талбай бүхий 19 нэр төрлийн спортын үйл ажиллагааг явуулж, хүүхэд залуус чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж, бие бялдараа чийрэгжүүлж, улмаар олимп, тив, дэлхийн тэмцээн уралдаанд эх орныхоо нэрийг мандуулах тамирчдын орчин нөхцөл сайжрах ач холбогдолтой юм.
Гүйцэтгэгч компанийн зүгээс уг цогцолборыг барьж байгуулах нөхцөлийг чиглэл бүрээр судлах зорилготой ирсэн. Тус спорт цогцолборыг “Дүнжингарав” худалдааны төвөөс зүүн, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойд хэсгийн ногоон байгууламж бүхий соёл амралтын бүсэд байгуулна.
“Президент” спорт цогцолборын үйл ажиллагааны нэгэн зэрэг нэвтрэх хүчин чадлын тооцоогоор 1327 хүнд үйлчилнэ. Энэ нь өдөрт 4,500-6,000 орчим хүүхэд залуучууд спортоор хичээллэж, 8,000-10,000 хүнд тус цогцолбор үйлчлэх хүчин чадалтай болох билээ.
“Президент спорт цогцолбор”-ыг барих төслийн багийнхныг хүлээн авч уулзлаа | ||
Үзсэн: 213 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.