Шууд Chart

Хүүхдийн хорт хавдрын эмийн хангамжийг сайжруулах дэлхийн платформын хурал боллоо

2025-08-19 14:48:18

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсээс Монгол Улс сонгогдон хүүхдийн хорт хавдрын эмийн хангамжийг сайжруулах дэлхийн платформын хөтөлбөрийг хэрэгжүүлэх эхний 6 орны нэг болсон.



Манай улсад жил бүр дунджаар 120-140 орчим хүүхдийн хорт хавдрын шинэ тохиолдол бүртгэгддэг. Үүнээс 45-50 хувийг цус, тунгалгийн хавдар, 18 хувийг тархи, мэдрэлийн хавдар, 8-9 хувийг яс, зөөлөн эдийн хавдрууд, 20 хувийг бусад төрлийн хавдрууд эзэлдэг байна.

Хүүхдийн хавдрын тохиолдол харьцангуй цөөн тул эмийн тасалдал үүсэх эрсдэл өндөр байдаг бөгөөд зарим тохиолдолд эмийн чанарын асуудал ч хөндөгддөг. Энэ нь өвчтэй хүүхдүүдэд эмчилгээг бүрэн хийхэд бэрхшээл учруулдаг.



Энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар хавдартай хүүхдүүд эмийн тасалдалгүйгээр, санхүүгийн дарамтгүйгээр, урт хугацаанд шаардлагатай эмчилгээг авах боломжтой болж байна.

Сонгогдсон улс орнуудад хүүхдийн хорт хавдрыг эмчлэхэд зайлшгүй шаардлагатай 35 нэрийн чанарын баталгаатай эмийг 5 жилийн хугацаанд үнэ төлбөргүйгээр, тасалдалгүй хангахаар ажиллаж байна.



Дэлхийн платформын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд:

•  Эрүүл мэндийн яам удирдлага, чиглэл өгч дэмжин ажиллах,
•  Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар платформоор орж ирэх эмийн бүртгэл, импортын мэдүүлгийг олгох, эмийн хэрэглээ, хадгалалт, түгээлтэд хяналт тавих,
•  Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв улсын хэмжээнд эмийг гаалиас хүлээн авч, горимын дагуу хадгалан эмчилгээнд хэрэглэх,
•  Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн дэргэдэх Эрүүл мэндийн салбарын нөөцийн агуулах их хэмжээгээр ирсэн эмийг зохих горимын дагуу хүлээн авч хадгалах чиг үүрэгтэйгээр ажиллаж байна.



Монгол Улс энэхүү дэлхийн платформд хамрагдсанаар хавдартай хүүхдүүдэд чанартай, найдвартай эмийг тогтвортой, хүртээмжтэй хүргэх нөхцөл бүрдэж, хүүхдийн амь насыг аврах, эмчилгээний үр дүнг сайжруулахад чухал алхам болж байна.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Хүүхдийн хорт хавдрын эмийн хангамжийг сайжруулах дэлхийн платформын хурал боллоо  
Үзсэн: 169 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй