Шууд Chart

О.Золбаяр: Бид бүх хүч нөөцөө ашиглаад амжилт гаргахын төлөө өрсөлдөнө

2025-08-19 10:02:38

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор "РОБОКОН 2025" Олон улсын роботын тэмцээн 2025 оны наймдугаар сарын 22-ноос 26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдана. Энэ тэмцээн Монгол Улсаас хоёр баг оролцож байгаа. Тэмцээнд эх орондоо төлөөлөн оролцож байгаа“Түвшин Электроникс” багийн гишүүн О.Золбаяртай цөөн хором ярилцлаа.

-“Робокон 2025”  үндэсний аварга шалгаруулах тэмцээнд оролцоод тэргүүн байр эзэлсэн. Одоо олон улсын тэмцээнд эх орноо төлөөж оролцох гэж байгаа. Бэлтгэлээ хэр хангаж байна бэ?

-Анх удаа робоконд оролцож, олон багтай өрсөлдөж амжилт гаргасан.  Өрсөлдөөн нэлээд ширүүн явагдсан. Сайн тоглож чадахгүй багууд ч байсан. Анх удаа оролцоод тэргүүн байр эзэлсэн учраас энэ чиглэлээр  суралцах хүсэл минь нэмэгдсэн. Бид аливаа зүйлийг бүтээж чадаж байна гэдэг урам зориг орсон. Цаашид улам сайн зүйл бүтээх боломжтой гэж харж байгаа.

-Хэзээнээс робот бүтээх сонирхолтой болсон бэ?

-Миний хувьд есдүгээр ангиас эхэлж технологийн чиглэлийг сонирхож эхэлсэн. Анх робокон тэмцээнийг 2019 онд Монгол Улсад зохион байгуулагдаж байхад зурагтаар үзэж байсан. Үүнээс хойш энэ чиглэлийг эрчимтэй сонирхож эхэлсэн. Сургуульдаа элсэж ороод робоконы багт орсон.

-Олон улсын тэмцээнд хэр бэлдэж байна. Бэлэн бүрэн хангаж чадаж байна уу?

-Бид хувьд туршилтын Роботууд дээр байнгын бэлтгэлээ хангаж байна. Хоёр багаараа хоорондоо маш сайн тоглож байгаа. Янз бүрийн туршилтыг ч гэсэн хийж байна. Олон улсын багуудын робот болон тоглолтын интернэтээс үзэж байна. Бид тоглолтоо явцад хаалт маш сайн хийж тоглоно.

-Тэмцээн оролцож багуудаас хамгийн хүчтэй өрсөлдөгч аль улс вэ?

- Тэмцээнд оролцож багуудаас хамгийн хүчтэй өрсөлдөгч Хонконг, Япон улсын багууд нэлээд хүчтэй харагдаж байгаа. Роботууд нь  алдаагүй бууддаг, оноо их цуглуулж тоглож байна лээ. Вьетнам улсын баг бас гайгүй харагдаж байсан. Багууд хүчтэй байна гэдэг бол бидний өрсөлдөөн хүчтэй болно. Бид бүх хүч нөөцөө ашиглаад амжилт гаргахын төлөө өрсөлдөнө.

-Роботод бүтээхэд хэр их хугацаа орсон бэ. Хүндрэл зүйл хэр гарч байв?

-Роботод бүтээхэд цаг хугацаа маш их зарцуулдаг. Хүндрэл зүйл гэвэл хичээлээс хоцрох гээд байдаг талтай. Бидний хувьд эхний улиралд ах нартай тусалж явж байсан. Хоёрдугаар улирлаас өөрсдөө робот бүтээж ажиллаж эхэлсэн.

-Тоглолтын  явцад техникийн саатал гэмтэл гарахыг үгүйсгэхгүй. Техникийн бүрэн бүтэн байдлаа хэр хангаж байна?

-Нөөц сэлбэгээ бэлдээд талбайд дээр гарна. Талбайд гараагүй байгаа гишүүд сэлбэгээ бариад бэлэн байдалтай байж байна. Ямар нэгэн гэмтэл гаргавал шуурхай засварлана. Өмнө олон улсын тэмцээнд оролцож байсан ах нараас зөвлөгөө зөвлөмж маш сайн авч байгаа.

-Олон улсын тэмцээн учраас сандрал гарах байх?

-Үндэсний аварга шалгаруулах тэмцээний үеэр сандрал байгаагүй. Олон улсын тэмцээн учраас бага зэрэг сандарч л байна. Гэхдээ бид сандралаа давж байж амжилт олох учраас багаараа сэтгэлзүйгээ маш сайн бэлдэж байгаа. Алдаа гаргахгүй цэвэрхэн хамгийн чухал. Манай роботод хийгээр буудаг учраас шидэлтээ сайн тооцоолж хийнэ. Үүнийгээ сайн бэлдэж байгаа. Бидний хувьд олон улсын аварга болохын төлөө хичээнэ.

Нийтэлсэн: Robocon 2025 Ulaanbaatar

О.Золбаяр: Бид бүх хүч нөөцөө ашиглаад амжилт гаргахын төлөө өрсөлдөнө  
Үзсэн: 135 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй