Шууд Chart

Т.Мөнхдэмбэрэл дэлхийн цуврал тэмцээнд оролцоно

2025-08-19 09:34:21

Казахстан улсын Астана хотод пара бочигийн дэлхийн цуврал тэмцээн наймдугаар сарын 21-25-нд болно.
Тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч С.Алтанхундагын удирдлага дор Т.Мөнхдэмбэрэл ВС-1 ангилалд оролцохоор бэлтгэл сургуулилтаа хангаж байна.
Пара бочигийн дэлхийн цуврал тэмцээн жилд 9-13 удаа болдог ба эндээс зуны паралимп, Азийн зуны паралимпын наадамд оролцох эрхийн чансаа олгодог юм. Т.Мөнхдэмбэрэл дэлхийн цуврал тэмцээнээс өмнө нь 2024, 2025 онуудад мөнгөн медаль хүртэж байв.
Түүний дэлхийн чансаа өдгөө 18-д эрэмбэлэгдэж байгаа бөгөөд уг чансаагаар эхний 10-15-д багтаж чадах аваас “Лос-Анжелес-2028” зуны паралимпын наадамд оролцох боломж бүрдэнэ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ. 

Т.Мөнхдэмбэрэл дэлхийн цуврал тэмцээнд оролцоно  
Үзсэн: 144 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй