Шууд Chart

“Айчи-Нагояа 2026” хөгжөөнт гүйлтийн тэмцээн болно

2025-06-16 15:10:02

Азийн зуны спортын ХХ наадам Япон улсын Айчи мужийн төв Нагояа хотод 2026 оны есдүгээр сарын 19-нөөс аравдугаар сарын 4-ний хооронд зохион байгуулагдана.

1958 онд Токио, 1994 онд Хирошима хотноо Азийн наадмыг хүлээн авч байсан Япончууд ийнхүү 3 дахь удаагаа Нагояа хотноо шар тивийн наадмыг хүлээн авах юм.

“Ханжоу-2022” Азийн наадам нь "COVID-19" цар тахлын улмаас 2023 он руу хойшлогдсон тул, 2026 оны наадам нь Азийн наадмын уламжлалт 4 жил тутмын мөчлөгтөө дахин орж буйгаар онцлогтой.

Азийн наадмыг сурталчилах, үзэл санааг таниулах “Fun Run” буюу Хөгжөөнт гүйлтийн цуврал арга хэмжээ нь Азийн наадмын уламжлалт үйл ажиллагаа бөгөөд “Айчи-Нагояа 2026” Азийн наадмын зохион байгуулагч орныг олон нийтэд таниулах, соёлын сурталчилгаанд чиглэсэн.

Тиймээс Олон улсын “Олимпын өдөр” буюу зургаадугаар сарын 23-ны өдөр "Asian Games-Fun Run" Хөгжөөнт гүйлтийн арга хэмжээг Улаанбаатар хотноо “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д зохион байгуулахаар Үндэсний олимпын хороо бэлтгэл ажлаа хангаж байна гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ.  


“Айчи-Нагояа 2026” хөгжөөнт гүйлтийн тэмцээн болно  
Үзсэн: 677 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй