“Гарьдманлай” эмнэлгийн захирал, Анагаах ухааны клиникийн профессор, мэс засалч, эрэгтэйчүүдийн эмч З.Цэгмэдтэй ярилцлаа.
-Монгол эрчүүдийн эрүүл мэнддээ тавих анхаарал сул байдаг. Эмнэлэгт хандахаар бол найз нөхөд, танилуудаасаа л асуудаг, ихэнх нь таныг зааж өгдөг юм билээ. Ер нь Монголд олон жил ажилласан туршлагатай эрэгтэйчүүдийн эмч хэр олон байдаг вэ. Таны хувьд яагаад эрэгтэйчүүдийн өвчин судлалаар мэргэшихээр шийдсэн бэ?
-Би 1988 онд тухайн үеийн Анагаах ухааны дээд сургуулийг төгссөн. Би 1982 онд ерөнхий боловсролын сургууль төгсөөд АУДС-д элсэхэд тухайн жилийн эрэгтэй элсэгч нарыг Батлан хамгаалах яамны нэр дээр нэг анги байгуулж, сургасан. Анагаахад охид түлхүү сурдаг бол манай анги дан эрчүүд, зургаан жил сурсны ард 25 эрэгтэй оюутан төгсөж байлаа. Оюутан байхдаа хээрийн бэлтгэлд явах, Цэргийн төв эмнэлэгт дадлага хийх зэргээр цэргийн амьдрал хөл тавьж, дэслэгч цолтой төгссөн. 1988 онд Налайхын цэргийн анги, дараа нь Эрдэнэтэд Зэвсэгт хүчний 110 дугаар ангид хуваарилагдсан. Цэргийн ангид ажиллаж байхдаа цэргүүдэд үзлэг шинжилгээ хийнэ. Тухайн үед л Монголд эрэгтэйчүүдийн мэргэжлийн эмч хэрэгтэй гэдгийг олж харсан юм. 1989 онд би мэс заслын эмчээр резидентэд сурч, өөрийн хүсэлтээр Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний салбараас гарсан.
Анх анагаахад элсэхдээ эрэгтэйчүүдийн эмч болох зорилго байгаагүй. Оюутан болоод, их сургуулиа төгсөөд цэргийн анги, нэгтгэлийн алба хаагчидтай ажилласан. 1992 онд Польш улс руу явж эрэгтэйчүүдийн эмнэлэгт нэг жил гаруй хугацаанд ажиллаж, туршлага хуримтлуулсан. Тэр эмнэлгээс санаа авч 1998 онд “Гарьдманлай” эмнэлгээ байгуулснаас хойш 20 гаруй жил эрэгтэйчүүдийн өвчин судлалаар ажиллаж байна. Тухайн үед Монголд нөхөн үржихүйтэй холбоотой өвчин, өөрчлөлт мөн эрчүүдийн сэтгэлзүйтэй холбоотой асуудалд үзлэг, шинжилгээ, эмчилгээ хийдэг эмнэлэг, эмч байгаагүй. Тиймээс би Москвад очиж антрологи буюу эрэгтэйчүүдийн өвчин судлалын мэргэжлийг 2000 онд эзэмшсэн.
Дараа нь анагаахын их, дээд сургууль, яам руу хүсэлт, бичиг хүргүүлснээр одоо анагаахын их, дээд сургуулийн дипломын дараах сургалтаар эрэгтэйчүүдийн эмч Монголдоо бэлтгэдэг болсон.
-Антрологийн мэргэшсэн эмчгүй байх үед эрчүүд хаана үзлэг, шинжилгээнд хамрагддаг байсан бэ?
-Улсын нэгдүгээр төв эмнэлэгт Урологийн тасаг (одоогийн Урологи, антрологийн тасаг) гэж байсан. Өмнө нь урологийн эмч нар эрэгтэйчүүдийн эмчийн үүргийг давхар гүйцэтгэж байсан. Бэлгийн замын өвчний шинжилгээ, эмчилгээ хийлгэх гэж байгаа эрэгтэйчүүд Халдварт өвчин судлалын үндэсний төвд, түрүү булчирхай нь өвдөж, шээс нь хаагдсан өвчтөнүүд Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Урологийн тасагт ханддаг байсан. Урологийн эмч нар эрэгтэй, эмэгтэй өвчтөнүүдийн бөөр, шээсний замын өвчлөлийн үзлэг эмчилгээг хийдэг. Харин нарийсгасан буюу зөвхөн эрэгтэйчүүдийн нөхөн үржихүйг судалдаг шинжлэх ухаан бол антрологи юм. Монголд антрологийн эхлэлийг тавьсан, өнөөгийн түвшинд хүрэхэд нь оролцсон гэдгээрээ тодорхой хэмжээнд бахархдаг. Учир нь анх эмнэлгээ нээж байхад нийгэмд антрологийн талаар ойлголтгүй байсан үе л дээ. Яагаад гэхээр эрэгтэйчүүдийн өөр эмнэлэг байдаггүй байсан. Улсын хоёрдугаар төв эмнэлгийн даргаар олон жил ажилласан Баясгалан улсын зардлаар Сингапурт, би өөрийн зардлаар Москвад эрэгтэйчүүдийн эмчээр сурсан юм. Бид нар эрэгтэйчүүдийн өвчин судлалыг Монголд нутагшуулах талаар хөөцөлдөж, Монголын анагаахын их сургуульд эрэгтэйчүүдийн эмч бэлтгэх хүртэл нэлээд зүтгэл гаргасан. Үр дүнд нь заавал гадаадын улс руу явж, эрэгтэйчүүдийн эмч мэргэжил эзэмших шаардлагагүй болсон.
-Танай эмнэлэг анх нээгдэхдээ хэр их ачаалалтай ажиллаж байв?
-Би эмнэлэгтээ эрэгтэйчүүдийн эмчээр ганцаараа л ажилладаг байлаа. Өглөө 08:00 цагт ирээд оройн 20:00 хүртэл 50-60 хүнд үзлэг хийнэ. Анхны эрэгтэйчүүдийн эмнэлэг болохоор сонин, хэвлэлээс сэтгүүлчид уулзахаар ирнэ. Би гараад яриа өгчих завгүй л ажилладаг байлаа. Тухайн үедээ түрүү булчирхайн үзлэг, шинжилгээ хийдэг анхны мэргэжлийн эмнэлэг байсан учраас эрэлт хэрэгцээ их байсан. Мөн эрэгтэйчүүдийн бусдаас нуудаг сэдвийг хөнддөг учраас хажуудаа сувилагчгүй ганцаарчилсан үзлэг хийдэг. Үзлэгээ ингэж явуулах ёстойг Польш улсаас сурсан. Учир нь тухайн үед Монголд эрэгтэйчүүд урологийн эмчид үзүүлэхэд тухайн өрөөнд 2-3 эмч мөн сувилагч, асрагч сууж байх тохиолдол гардаг байсан.
-Та үзлэг, шинжилгээ хийхээс гадна давхар сэтгэл зүйчийн үүрэг гүйцэтгэдэг байжээ?
-Ер нь эрэгтэйчүүдийн сэтгэлзүйтэй холбоотой олон өвчин байдаг. Эрчүүд харахад гүндүүгүй юм шиг хэрнээ сэтгэлзүй нь маш эмзэг байдаг. Эмэгтэйчүүдийн сэтгэлзүй эрчүүдийнхээс хамаагүй өөр. Эмэгтэй хүн сэтгэлийн гэмтэл авсан бол уйлаад, найзтайгаа утсаар яриад гаргачихна. Эрэгтэй хүний хувь сэтгэлийн гэмтэл нь дотроо бүгшээд тэр өвчнөө бүр нойргүйдэл, хоолны дуршилгүй болтлоо хүндрүүлдэг. Тийм учраас эрэгтэйчүүдийн эмч нар маш сайн сэтгэл зүйч нар байдаг. Өвчтөнийхөө асуудлыг сонсоод ямар арга хэмжээ авах ёстойг хэлээд өгөх нь эмнээс илүү эмчилгээ болох тохиолдол бий.
Монгол эрчүүд гэр бүлээ авч явах, эдийн засгийн ачаалал, зарим тохиолдолд эхнэрийн талын гэр бүлээс ирдэг тодорхой хэмжээний дарамт зэргээс үүдэн маш их хэмжээгээр стресстдэг. Үүнээс үүдэн эрчүүдэд бэлгийн үйл ажиллагааны алдагдал тохиолддог. Өөрөөр хэлбэл сэтгэлзүйн гэмтэл авсан тохиолдолд болон элдэв асуудлууд, стрессээс үүдэн бие организм нь мууддаг. Нийгэмд үүнийг мэддэггүй. Энэ хүн эрэгтэй хүн юм чинь үг даах ёстой гэж боддог. Бэлгийн үйл ажиллагааны алдагдал эрт эмчид, эмнэлэгт халдсан тохиолдолд 100 хувь эмчлэгддэг өвчин. Энэ төрлийн өвчнийг манай эмнэлэг эмчилдэг.
-Эмнэлгээ нээсний ард саад бэрхшээл тулгарч байв уу?
-Эрх бүхий байгууллагуудаас хяналт, шалгалт ойр ойрхон ирдэг байсан. Эрүүл мэндээр, ХӨСҮТ-д үзүүлж болох өвчнөөр бизнес хийх гэж байна гээд 2-3 ч удаа эмнэлгээ хаалгасан тохиолдол бий. Тэр бүрт антрологийн шинжлэх ухааныг тайлбарлаж ойлгуулж ирсэн. Анх кабинет байсан бол одоо 35 ортой, клиникийн нэгдсэн лабораторитой, мэс заслын тасагтай, эмнэлэг болж өргөжсөн.
-Танай эмнэлгийн ихэнх эмчилгээ, үйлчилгээг эрүүл мэндийн даатгалаар үнэ төлбөргүй авах боломжтой болсон юм билээ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?
-Энэ оны гуравдугаар сард Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гуравдугаар тогтоол гарснаар иргэд үнэ төлбөргүй болон хөнгөлөлттэй үнээр манай эмчилгээ үйлчилгээг авах боломжтой болсон. Тухайлбал, дээрх шийдвэр гарахаас өмнө бэлэг эрхтэний судас бүдүүрэх өвчний хагалгааг 2.8 сая төгрөгөөр хийдэг байсан бол одоо эрүүл мэндийн даатгалаар үнэ төлбөргүй хийдэг болсон. Мөн эрчүүдийн хөвч таслах хагалгаа, төмсөгний усжилт, үрэвсэл, түрүү булчирхайн хагалгаа, түрүү булчирхайн эмийн эмчилгээ зэрэг эрүүл мэндийн үйлчилгээг эрүүл мэндийн даатгалаар үнэ төлбөргүй хийж байгаа. Гэхдээ дээрх эмчилгээ, эрүүл мэндийн үйлчилгээнүүдийг эрүүл мэндийн даатгалаар үнэ төлбөргүй хийлгэх боломжтой болсныг зөвхөн мэдээлэлд ойр хүмүүс л мэдэж, манайд хандаж байна гэж ажиглагдсан.
-Эрчүүдийн хамгийн ихээр сонирхдог хөвч таслах хагалгааг эрүүл мэндийн даатгалаар 100 хувь үнэ төлбөргүй хийлгэж болох юм байна?
-Манай эмнэлэг 2008 оноос хөвч таслах хагалгааг хийж эхэлсэн бөгөөд 6-90 насны эрэгтэйчүүд хийлгэх боломжтой. Энэ хагалгааг өмнө нь олон жил төлбөртэй хийж ирсэн болохоор эрүүл мэндийн даатгалаар үнэ төлбөргүй хийлгэх боломжтой болсон гэдгийг эрчүүд төдийлөн мэдээгүй байх шиг байна.
АНУ-д бол дөнгөж төрсөн эрэгтэй нярайд хөвч таслах хагалгаа хийдэг. Бид АНУ-д ашигладагтай адил нэг удаагийн мэс заслын багажаар тус хагалгааг эрүүл мэндийн даатгалаар үнэ төлбөргүй хийж байгаа.
-Эрчүүдийн дунд ямар өвчин хамгийн их зонхилдог вэ?
-Нэн түрүүнд хэлэхэд түрүү булчирхай маш өвчлөмтгий эрхтэн. Жишээлбэл, хамрын ханиад хүрэхэд л түрүү булчирхай үрэвсэнэ.
Шээс давсгаар дамжин шээсний сүвээр гардаг. Түрүү булчирхай шээсний сүвийг ороосон байрлалтай байдаг. Түрүү булчирхайн өвчлөл заримдаа шинж тэмдэггүй явагддаг, энэ үедээ сорвижоод хатуурч бүр давсгандаа гуурс залгуулах эрсдэл үүсдэг.
-Хэрхэн урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө өгөөч?
-Нэгдүгээрт, хувь хүн эрүүл мэндийн тодорхой хэмжээний мэдлэгтэй байх хэрэгтэй. Хоёрдугаарт, эрт үед нь мэргэжлийн эмчид хандах ёстой. Гуравдугаарт, жирийн өвчнүүдээс зайлсхийх хэрэгтэй. Жишээлбэл, дандаа ханиад хүрэх, ханиадаа дутуу эмчилбэл түрүү булчирхай өвдөнө. Бэлгийн замын өвчин тусвал түрүү булчирхай шууд өвдөнө. Бөөр, уушгины өвчин мөн бие дээр гарсан яр шархаа тоохгүй яваад байвал түрүү булчирхайгаа өвтгөж байна л гэсэн үг. Учир нь бактери шээсээр ялгардаг учир үрэвсэл, идээт үрэвсэл хамгийн түрүүнд түрүү булчирхайг өвтгөдөг. Ер нь эрэгтэй хүн өөртөө маш их хайртай байх хэрэгтэй. Ханиад туссан ч тоолгүй яваад байлгүй маш шуурхай эмчлэх ёстой.
-Хоол хүнс, хувцаслалтын тал дээр эрчүүдэд юу гэж зөвлөх вэ?
-Хувцаслалтын тал дээр даарч, ялангуяа доороосоо даарч болохгүй. Шээсний сүв мяндсан утас шиг л хэмжээтэй. Жишээ нь, настай эрчүүд бол халуун өдөр хүйтэн элсэн дээр суугаад л шээс нь хаагдчих тохиолдол бий. Мөн архи дарс хэтрүүлэн хэрэглэж болохгүй. Хэт хүйтэн буюу мөстэй ус, ундаа түрүү булчирхайд сөргөөр нөлөөлж, цочроодог. Нэмж зөвлөхөд хэт халуун хоол, цай хүний эрүүл мэндэд муу. Хэт хүйтэн хоол хүний биед зохисгүй. Тиймээс бүлээн хоол, цай, ундаа ус хэрэглэж дадвал сайн.
2023 он.
| З.Цэгмэд: Эрэгтэй хүн өөртөө маш их хайртай байх хэрэгтэй | ||
| Үзсэн: 6907 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.Зарим авто замын хөдөлгөөнийг түр хааж засварлана
Нийгэм 15 минутын өмнөДэлхийн худалдааны байгууллагын төв байрны 100 ж..
Дэлхийд 39 минутын өмнөАюулт үзэгдэл, ослын 120 удаагийн дуудлагаар 19 ..
Нийгэм 3 цаг 25 минутын өмнөГ.Жаргалсайхан: Бүлэг дүүргэлтийг бууруулах, баг..
Нийгэм 3 цаг 29 минутын өмнөОрон сууц захиалгын залилантай холбоотой 5 хэрги..
Нийгэм 4 цаг 59 минутын өмнөХүүхдийн тусламжийн 108 утсанд 1215 дуудлага мэд..
Нийгэм 4 цаг 10 минутын өмнөҮндэсний их баяр наадмын өсвөрийн сурын харваа ..
Монгол наадам 4 цаг 21 минутын өмнөТуул, Тэрэлж, Хэрлэн, Сэлбэ гол дагуу иргэдийн а..
Нийгэм 5 цаг 30 минутын өмнөГал түймэр унтраах тусгай зориулалтын автомашину..
Нийгэм 5 цаг 41 минутын өмнөМонгол, Оросын хамтарсан өсвөрийн геологичдын II..
Нийгэм 5 цаг 48 минутын өмнөОлон улсын хөтөлбөрийг нутагшуулж болох сайн тур..
Нийгэм 5 цаг 58 минутын өмнөЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан
Байгаль орчин 7 цаг 47 минутын өмнөМонгол Улсын Төрийн дуулал
Энтертайнмент 8 цаг 5 минутын өмнө“Долоо хоногийн тойм” мэдээллийн хөтөлбөр /2026...
Нийгэм 18 цаг 3 минутын өмнөЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 27 хэм дулаан
Байгаль орчин 19 цаг 17 минутын өмнөМэдээ /2026.07.05/
Нийгэм 2026-07-05 11:00Дээд лигийн багууд 21 дэх тоглолтуудаа хийлээ
Cпорт 2026-07-05 10:53“Чингис хаан” музей байгуулагдсан түүхийг өгүүлэ..
Улс төр 2026-07-05 08:46"Бүс ба зам инновац хөгжлийн форум" боллоо
Нийгэм 2026-07-05 07:37Алеш Чернохоус тулгуур эрхтний бэрхшээлтэй ч 17 ..
Cпорт 2026-07-05 07:32Номын мэтгэлцээн нь бурхны шашин дэлгэрч хөгжсөн..
Нийгэм 2026-07-05 07:28"Алтаргана" наадмыг Улаан-Үд хотноо 10 жилийн да..
Нийгэм 2026-07-05 07:25Төв аймгийн Эрдэнэ сум залуу малчдаа дэмжих бодл..
Нийгэм 2026-07-05 07:23Хиймэл оюун ухааны өсөлтөөс шалтгаалан Google, A..
Дэлхийд 2026-07-05 07:20Япон улс гадаадын иргэдийн оршин суух зөвшөөрлий..
Дэлхийд 2026-07-05 07:17Европын нутгаар хэт халсны нөлөөгөөр Швейцарын м..
Дэлхийд 2026-07-05 07:14Иран улс Япон руу газрын тосны нийлүүлэлтээ сэрг..
Дэлхийд 2026-07-05 07:11Буудлагын УАШТ-ий 10 дасгалын медальтнууд тодроо..
Cпорт 2026-07-05 07:04"Чингис опен 2026" нээлттэй тэмцээний шилдгүүд т..
Cпорт 2026-07-05 07:01ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан
Байгаль орчин 2026-07-05 06:56Монгол Улсын Төрийн дуулал
Энтертайнмент 2026-07-05 06:02"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр /2026.07.04/
Нийгэм 2026-07-04 20:00Нүүрс пиролизын үйлдвэр ашиглалтад орсноор агаар..
Нийгэм 2026-07-04 17:28Боловсролын сайд Л.Энх-Амгалан амралтын өдрүүдэд..
Улс төр 2026-07-04 17:24Нүүрс пиролизын үйлдвэр байгуулах ажил Багануурт..
Нийгэм 2026-07-04 17:15Амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчид мэрг..
Нийгэм 2026-07-04 15:48Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулж, им..
Нийгэм 2026-07-04 15:42ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан
Байгаль орчин 2026-07-04 14:29АШУҮИС-ийн харьяа ахлах сургууль уламжлалт анага..
Нийгэм 2026-07-04 14:10Чингэлтэй дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвүүдэд..
Нийгэм 2026-07-04 14:02Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талууды..
Улс төр 2026-07-04 14:00Тээврийн цагдаагийн албаны 2026 оны эхний хагас ..
Нийгэм 2026-07-04 13:0713 цагийн мэдээ /2026.07.04/
Нийгэм 2026-07-04 13:00Орон нутагт архивын бичиг баримтын хадгалалт, ха..
Нийгэм 2026-07-04 11:10Харилцан ойлголцлын санамж бичиг"-т гарын үсэг з..
Улс төр 2026-07-04 10:26Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчила..
Нийгэм 2026-07-04 10:21Ногоон тэжээлийн ургамал 45-60 хоногт боловсордо..
Нийгэм 2026-07-04 09:51СУДЛААЧИД: Европ дахь хэт халуун цаашид хэвийн ү..
Дэлхийд 2026-07-04 09:48Хурдан морины сэрвээ хэмжих хиймэл оюун ухаан бү..
Cпорт 2026-07-04 09:45Азийн усны зөвлөлтэй хамтын ажиллагааг өргөжүүлэ..
Улс төр 2026-07-04 09:39ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан
Байгаль орчин 2026-07-04 09:07Монгол Улсын Төрийн дуулал
Энтертайнмент 2026-07-04 05:58"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр /2026.07.03/
Нийгэм 2026-07-03 20:00Зээлийн хэлэлцээрүүдийг соёрхон батлаад Улсын Их..
Улс төр 2026-07-03 19:47Эдийн засгийн эрх чөлөөний тухай, Гэр бүлийн тух..
Улс төр 2026-07-03 19:17Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийг боловсру..
Улс төр 2026-07-03 19:08Э.Батшугар: Монгол Улс эрүүл мэндийн цахим шилжи..
Эрүүл мэнд 2026-07-03 19:05Төслийн хүрээнд нийлүүлэгдсэн автомеханик шатны ..
Нийгэм 2026-07-03 19:01Б.Пүрэвдагва: Хотын хөгжлийг өндөр барилга, өргө..
Нийгэм 2026-07-03 18:58Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий нарийн..
Улс төр 2026-07-03 15:41Мэдэгдэл
Нийгэм 2026-07-03 15:32Япон улсын Цүкүбагийн их сургууль, “Сабо фронтиэ..
Улс төр 2026-07-03 15:19"Playtime" хөгжмийн фестивалийн үеэр иргэдээс ни..
Нийгэм 2026-07-03 15:02ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан
Байгаль орчин 2026-07-03 14:54Таван шарын хуучин орон сууцыг дахин төлөвлөж, х..
Нийгэм 2026-07-03 14:43Нийслэл жилд 3500 хүүхдэд үйлчлэх иж бүрэн тоног..
Нийгэм 2026-07-03 14:07БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ
Улс төр 2026-07-03 13:01Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ ..
Улс төр 2026-07-03 12:57Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад аж..
Улс төр 2026-07-03 12:48Зөгийн тоос хүртээлтээр хөдөө аж ахуйн үйлдвэрлэ..
Нийгэм 2026-07-03 12:30Сайд Ц.Идэрбат: Хөдөлмөрийн баатар ахмадуудтай у..
Нийгэм 2026-07-03 12:26Олон давхаргат тэтгэврийн тогтолцоонд шилжинэ
Нийгэм 2026-07-03 12:20REUTERS: ОХУ хомсдлыг сааруулах үүднээс Энэтхэгэ..
Дэлхийд 2026-07-03 12:16Н.Мөнхжавхлан элсэлтийн шалгалтдаа гурван хичээл..
Нийгэм 2026-07-03 12:13Венесуэлд газар хөдлөлтөд эндсэн хүн 2300 дөхөж,..
Дэлхийд 2026-07-03 12:11"Олимпын гараа 2026" тэмцээний урьдчилсан шатны ..
Cпорт 2026-07-03 12:07Шумуулд хазуулсан үед маажихгүй байхыг эмч нар з..
Танин мэдэхүй 2026-07-03 10:49Хэт халалт дата төвүүдийн ачааллыг нэмэгдүүлж ба..
Дэлхийд 2026-07-03 10:26АНУ Олон улсын эрүүгийн шүүхийг дахин шүүмжиллээ
Дэлхийд 2026-07-03 10:18БНХАУ-ын ӨМӨЗО-той хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн ү..
Улс төр 2026-07-03 09:54Эдийн засгийн эрх чөлөөний тухай, Гэр бүлийн тухай, Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэ..
Улс төр 2026-07-03 19:17Зээлийн хэлэлцээрүүдийг соёрхон батлаад Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганыг..
Улс төр 2026-07-03 19:47Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүнтэй уулзлаа
Улс төр 2026-07-03 15:41Мэдэгдэл
Нийгэм 2026-07-03 15:32Азийн усны зөвлөлтэй хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
Улс төр 2026-07-04 09:39Харилцан ойлголцлын санамж бичиг"-т гарын үсэг зурлаа
Улс төр 2026-07-04 10:26Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийг боловсруулж, батлуулахад хувь нэмэр оруулсан эрд..
Улс төр 2026-07-03 19:08Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал Монгол Улсад зохи..
Улс төр 2026-07-04 14:00Европын нутгаар хэт халсны нөлөөгөөр Швейцарын мөсөн голуудын цасан бүрхүүл эрт хайлжээ
Дэлхийд 2026-07-05 07:14"Playtime" хөгжмийн фестивалийн үеэр иргэдээс нийт 18 ширхэг зэвсгийн чанартай эд зүйл х..
Нийгэм 2026-07-03 15:02Япон улсын Цүкүбагийн их сургууль, “Сабо фронтиэр” сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулз..
Улс төр 2026-07-03 15:19Төв аймгийн Эрдэнэ сум залуу малчдаа дэмжих бодлого баримтлан ажиллаж байна
Нийгэм 2026-07-05 07:23"Бүс ба зам инновац хөгжлийн форум" боллоо
Нийгэм 2026-07-05 07:37Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулж, импортыг орлох хагас коксжсон түлш үйлдвэр..
Нийгэм 2026-07-04 15:42Мэдээ /2026.07.05/
Нийгэм 2026-07-05 11:00СУДЛААЧИД: Европ дахь хэт халуун цаашид хэвийн үзэгдэл болж болзошгүй /2026.07.03/
Дэлхийд 2026-07-04 09:48Б.Пүрэвдагва: Хотын хөгжлийг өндөр барилга, өргөн замаар бус хүүхдүүд нь эрүүл, аюулгүй ..
Нийгэм 2026-07-03 18:58"Алтаргана" наадмыг Улаан-Үд хотноо 10 жилийн дараа зохион байгуулж байна
Нийгэм 2026-07-05 07:25Боловсролын сайд Л.Энх-Амгалан амралтын өдрүүдэд ачаалал ихтэй сургуулиудад ажиллаж байна
Улс төр 2026-07-04 17:24Төслийн хүрээнд нийлүүлэгдсэн автомеханик шатны автомашины анхны сургагч багш нар бэлтгэ..
Нийгэм 2026-07-03 19:01“Долоо хоногийн тойм” мэдээллийн хөтөлбөр /2026.07.05/
15 цаг 49 минутын өмнө"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр /2026.07.04/
2026-07-05 00:39Улаанбаатарт хүн амын нягтаршил, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр..
2026-07-02 20:14“Олон түвшний уулзвар” төслийн зураг төсөл боловсруулах ажил 98 хуви..
2026-07-02 20:13Баянзүрх дүүргийн мал эмнэлгүүд тэжээвэр нохойд төлбөргүй спэй засла..
2026-07-02 14:43Монгол, Оросын хамтарсан өсвөрийн геологичдын II олимпиад эхэллээ
2026-07-02 10:42"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр /2026.06.29/
2026-06-29 21:19Эрүүл мэндийн сайд Э.Батшугар ОХУ-ын эрүүл мэндийн дэд сайд Евгения ..
2026-06-29 17:35Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Дотоод хэргийн их сургуулий..
2026-06-29 17:28Магсарын Даваа гэж ...
2026-06-29 15:47ЭХЭМҮТ-д олон улсын эмч нарын баг ажиллаж, хүүхдийн мэдрэлийн туслам..
2026-06-28 21:19"Дэрэн" хожиж, "Улаанбаатар" 8 оноо саллаа
2026-06-26 10:36Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
2026-06-25 12:53ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан
2026-06-25 12:44Бурхан багшийн Их Дүйчэн өдөр буянд шамдах учиртай
2026-06-22 12:06Монгол хүүхдүүдийн түгээмэл нэрс
2026-06-21 19:29“Юрийн галав”-ын цэцэрлэгт хүрээлэнд аялаад ирлээ гэвэл та нар итгэх..
2026-06-21 18:54"Миний жаахан нар" ОАУСК /5, 6-р анги/
2026-06-21 11:43ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 4 хэм дулаан
2026-06-21 01:06ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар дулаарна
2026-06-19 11:32Хурд агентлаг
“Алтан төлийн эзэн”-д нэр дэвшигчдийн материалыг хоёрдугаар сарын 1 хүртэл авна
ITEC хөтөлбөрт 3500 гаруй монгол хүн хамрагдаад байна
Дэлхийн Энх тайвны өдрийг тэмдэглэлээ
НИЙТЛЭЛЧИД
Билгийн нүдээ гэж...
"Хааны гүнж” Лиза Мария Пресли
Нутаг буцаагүй хун...
Хөтөлбөр
Бидэнтэй нэгдээрэй